Бат-Очирын Сэр-Од

Бат-Очирын Сэр-Од Хөнгөн атлетик

Бат-Очирын Сэр-Од

Улс  Монгол
Төрсөн өдөр 1981 оны 10 сарын 7 (43)
Төрсөн газар Алтай, Говь-Алтай аймаг, Монгол Улс
Өндөр 170 см
Жин 60 кг
Замнал
ХА-ийн төрөл Холын зайн гүйлт, задгай талбайн гүйлт, марафон гүйлт
Дасгалжуулагч О. Оюунтуяа
Өдгөө идэвхтэй бус
Медалийн толь
Азийн АШТ 1 × Алт 0 × Мөнгө 0 × Хүрэл
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
0Алт0 Хонконг, 2013 марафон
сүүлд өөрчлөгдсөн: 2013 оны аравдугаар сарын 10
Лондонгийн марафонд 2012
2015 онд Бива нуурын марафон

Бат-Очирын Сэр-Од 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Өндөр 170 см, жин 60 кг. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн. Одоо Дархан хотын уугуул, гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан. Нэг хүүтэй. Хөгжим сонсох хоббитой. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон.[1] 2011 онд Хофү (Япон) марафонд түрүүлж, Лондоны марафонд 9-р байр эзэлжээ.

Гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
  • Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. (2012 оны 7-р сарын 27-ний байдлаар)

Б.Сэр-Од нь Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхы олимпод оролцох эрх авсан анхны тамирчин. Монголын тамирчдаас өмнө олимпод орж байсан тамирчид бүгдээрээ урилгаар буюу цагаан хуудсаар орж байсан. 2008 он 2 сард Хонконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2цаг 20 мин 23 сек амжилтаар мөнгөн медаль авсан. Энэ медаль мөн л Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн аваргаас авсан анхны мөнгөн медаль. Б.Сэр-Од нь Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн 2003 он, 2005 он, 2007 он, 2009 он, 2011 онуудад оролцож байсан. үүнээс 2009 оны Герман улсын Берлин хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 29-р байр эзэлсэн. 2011 оны Солонгос улсын Дэгү хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн 20-р байр эзэлсэн. энэ амжилтууд нв мөн Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэн дэх анхны томоохон амжилтуудын нэг юм. 2013 оны 2 сарын 24 өдөр Хонконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2 цаг 17 мин 47 сек амжилтаар Алтан медаль авсан. энэ медаль мөн л Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх Ази тивийн анхны алтан медаль юм,