Биехэм хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Пий-Хемский район тув. Бий-Хем кожуун |
|
![]() |
|
Улс | ![]() |
Бүгд Найрамдах Улс | ![]() |
Хошуу | Биехэм |
Дотроо (8) | 1 хот, 7 сумтай |
Хошууны төв | Туран |
Газар нутаг | 9200 км² |
Хүн ам (тооц.) | 2010 онд 10095 хүн |
Ард түмэн | тува, орос |
Биехэм хошуу — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.
Хошууны хүн ам — 10 мянга. Засаг захиргааны төв — 5 мянган хүнтэй Туран хот.
Биехэм хошуу Тува орны умард хэсэгт 9200 км² газар эзлэн оршдог. Туран-Уюкийн хотгорт, Туран голын эрэгт байна.
Кызылаас баруун хойш 74 км явж хошууны төвд хүрнэ.
1990 | 2000 | 2010 |
---|---|---|
14,230 | 11,650 | 10,092 |
Хүн амын тал нь Туран хотод байна. Хошууны хүн амын 63 хувь нь тува, 34 хувь нь орос.
Аржаан (рашаан), Севи, Сесерлиг (цэцэрлэг), Сушь, Тарлаг, Уюк, Хадан (хус) гэсэн долоон сум болон хошууны төв Туран хот гэж найман нутаг болж хуваагддаг. Хошууны нутагт бүгд 14 суурин газар бий.
Туранд 1885 оноос хойш оросууд оршин суусан. Түүнээс Биехэм нь Тувагийн хамгийн их хувь орос хүнтэй хошуу болно.
Абакан—Кызыл чиглэлийн улсын чанартай «М54» цардмал зам хошууны нутгаар дайрна.