Галданцэрэн хаан | |
---|---|
Зүүнгар Улсын хунтайж | |
Хаанчлал | 1727-1745 |
Бүтэн нэр | Галданцэрэн |
Өмнөх | Цэвээнравдан |
Удаах | Цэвээндоржнамжил |
Эцэг | Цэвээнравдан хунтайж |
Хүүхэд | хүү: Лхамдаржаа, Цэвээндоржнамжил, Цэвээндаш, охин: Уламбаяр хатан, Битэй |
Шүтлэг | Шарын шашин |
Улс | Зүүнгар |
Ургийн овог | Цорос |
Галданцэрэн нь Цорос овогт Цэвээнравдан хунтайжийн ахмад хүү болж 1693 онд төрсөн. Тэрээр 1727-1745 оны хооронд Зүүнгарын хаант улсыг удирдаж байсан агаад Манжийн түрэмгийлэлийн эсрэг тууштай тэмцэж байсан. Зүүнгарын нөлөө түүний үед буурч, эдийн засаг улам доройтов. Эцэст нь 1731 онд Халхад цөмрөн халдахаар шийдвэрлэв. Алтай давж Халхад довтлон ороод Манжийн цэрэгтэй Сүх алдах газарт тулалдан ухарч, 1732 онд 3 түмэн цэрэг авч дахин Халхын зүг довтолсон ч Эрдэнэ зуу хүртэл давшин, Хэрсэн чулууны тулалдаанд ихэд ялагдан ухарчээ. Үүнээс хойш Зүүнгар улс улам доройтож, хүч авч чадсангүй. 1739 онд Манжтай хилээ ерөнхийлөн тогтоон гэрээ байгуулсан. 1745 онд Зүүнгарт тахал гарсны улмаас өвчин тусч өөд болсон.
[1] (Чокан Валихановын бүтээлийн эмхэтгэл)
{{cite news}}
: Check date values in: |access-date=
and |date=
(help); External link in |access-date=
and |title=
(help)