Гэрсэнз (1513-1549) болбоос Батмөнх Даян хааны отгон хүү бөгөөд түүний Жимсгэнэ хатнаас 1513 онд мэндэлжээ. Түүнийг Даян хаан, Ар Халхын аглагийн 13 отгийг захируулахаар илгээсэн. Түүнийг 1549 онд Хэрлэнгийн Буран[1] гэдэг газарт тэнгэрт хальсний дараа, их хатан нь 7 хүү нарт нь газар нутаг, 13 отгуудыг хуваан өгч, 7 хэсэг болгосон нь хожим Халх 7 хошуу гэж нэрлэж заншсан.
- Үжиеэдийн Мөнгүчэй даргын охин[2] Хатунхай хатан
- Урианханы Мандугийн охин[2] Мөнхүй хатан
- Ашихай дархан хунтайж (1530[2]-?) (Үнэгэд, Жалайр отог)
- Ноёнтой хатанбаатар (1531[2]-?) (Бэсүд, Элжигин)
- Онохуй Үйзэн (1534[3]-?) (Горлос, Хэргүд отог)
- Амин дурал ноён (1536[3]-?) (Хүрээ, Хороо, Цоохор отог)
- Дарь тайж (1540[3]-?) (Хатагин, Хөхүйд отог)
- Далдан хүндүлэн (1542[3]-?) ноён (Хүндэт ноён ) (Тангуд, Сартуул отог)
- Саму буйма отгон ноён (1544[3]-?) (Урианхай отог)
- Мянгалун абай: Хатунхай хатнаас модон могой (1545) жилд[3] төрсөн. Уйгуржины Агачайд өгсөн[3].
- Түмэнхэн абай: Хатунхай хатнаас гал морь (1546) жилд[3] төрсөн. Урианханы Убасанд өгсөн.[4]
- Алтай абай: Мөнхүй хатнаас усан барс (1542) жилд[3] төрсөн. Урианханы Абандуд өгсөн.[5]
- ↑ Д.Гонгор "Халх товчоо" УБ., 1969. Нэгдүгээр боть. т.174
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Шар тууж. Translated by Ц, Шагдарсүрэн нар. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. p. 99.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 3.7 3.8 Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
- ↑ Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал