Навчгүй баглуур

Навчгүй баглуур - (Латин: Anabasis aphylla), (Орос: Ежовник безлистный)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

30-50 см өндөр ургадаг навчгүй, нүцгэн, олон тооны мөчир бүхий хагас сөөг ургамал. Навч нь хайрс болон өөрчлөгдсөн байна. Цэцгийн шадар эрхтэнгийн шар өнгийн нимгэн цүлхэн хальс жимсэндээ үлдэнэ.

Марцлаг шавранцар болон элс хайргатай бэл, тойрмын зах, толгодын хоорондын хөндийн бор шороон тунамал хөрстэй газраар армаг тармаг ургадаг. Хааяа дэрс, шарилж мэтийн ургамалтай холилдож ургасан байна.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 148
Викизүйлд Навчгүй баглуур-тай холбоотой мэдээлэл байна.