Эрзин хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Эрзинский район тув. Эрзин кожуун |
|
![]() |
|
![]() |
|
Улс орон | ![]() |
БНУ | ![]() |
Хошуу | Эрзин |
Сум (6) | Нэр бүхий 6 сум |
Хошууны төв | Эрзин |
Газар нутаг | 11,081.4 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 8,637 хүн [1] |
Хүн ам (тооц.) | 2011 онд 8,691 хүн [2] |
Нягт сийрэг | 0.78 хүн/км² |
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[3] өмнөд Монгол улсын хоёр аймаг (Увс, Завхан), үбусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэст цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Суурин Кызылээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.
Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[1] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[2]
Красноярскаас салж Абакан, Кызылээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам Эрзинээр дайрна.