Өмнөдэлгэр сум
ᠡᠮᠦᠨᠡᠳᠡᠯᠭᠡᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хэнтий |
Сумын төв | Айргийн-Энгэр |
Газар нутаг | |
• Нийт | 10,877 км2 (4,200 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,893 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Өмнөдэлгэр — Хэнтий аймгийн сум. Монгол улсын харъяат иргэн, Өмнөдэлгэр сумын суурин хүн ам - 5,156[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 3-р олон хүн амтай (Хэрлэн, Дарханы дараах) сум гэж үзэгдэнэ. Сумын нутаг захиргааны 7 багт хуваагддаг. Сумын төвөөс зүүн хойш 52 км зайд 7-р баг болох Гурванбаян тосгон оршино.
Багийн нэр | Хүн ам (2010 он) | |
---|---|---|
1 | Наран | 567 |
2 | Баянзүрх | 696 |
3 | Хэнтий | 756 |
4 | Талын булаг | 428 |
5 | Чандган | 629 |
6 | Төвийн | 1112 |
7 | Гурванбаян | 968 |
Өмнөдэлгэр сум
Өмнөдэлгэр сум нь Хуучнаар Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хошууны нутагт 1923 онд Өндөрцагаан уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан. 1925 оноос Сэцэн хан аймгийн Засаг захиргааны зохион байгуулалт хийхэд Дэлгэрхаан сум болгон өөрчилсөн. Хөвчийн Жонон вангийн хошууг 10 гаруй сум болгон шинээр зохион байгуулахад Дэлгэрхаан нэртэй сум хоёр болсон байна. Үүнийг ялгахын тулд газар нутгийн байрлалаар нь Хойд-Дэлгэрхаан, Өмнө Дэлгэрхаан гэж нэрлэсэн бөгөөд сүүлд “хаан” гэдэг нэр нь хасагдаж Өмнөдэлгэр гэж нэрлэгдсэн түүхтэй.
1956 онд Гурванбаян сумын баруун тал, 1974 онд Хэнтий /Хойд Дэлгэрхаан/ сум, 1999 онд Хурхын сангийн аж ахуй буюу Гурванбаян сум нийлж одоогийн Өмнөдэлгэр сум болон өргөжсөн. 2010 оны байдлаар сум нь засаг захиргааны 7 багтай. Хойгуураа ОХУ-тай 50 орчим км газраар, зүүн талаараа Батширээт сум, Биндэр сум, зүүн урдуураа Хэрлэн сум, yрдуураа Мөрөн сум, баруун талаараа Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд, баруун хойд талаараа Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймагтай хиллэдэг. Сумын төв Өндөрхаанаас 110 км, Улаанбаатараас 280 км орчим зайтай оршино.
Нутгийн хойд хэсэг нь бүхэлдээ Хэнтийн нурууны уулс юм. Энд орших Хэнтий ханы нурууны оргил далайн түвшнээс 2452 м өндөр, мөн Хэнтий ханы араар далайн түвшнээс 2298м өндөр Дуут Ян, 2278м өндөр Их Сүүхлэг, 1818м өндөр Цонжийн чулуу, 1754м өндөр Бөхөг цагаан, 2098м Бэрэнчин Ян, 2362м өндөр Бурхан халдун, 2007м өндөр Тарсын тэгсгэр, 1863м өндөр Улаан байц, 1517м өндөр Сант, 2297м өндөр Цүүц, 1958м өндөр Их даваа уулууд байхаас гадна Сумын хамгийн нутгийн хамгийн нам цэг нь Хурхын гол сумын хилийг зүүн хойшоо огтлон гарч байгаа цэгт далайн түвшнээс 100 орчим м өндөрт оршино.
<ref>
tag; no text was provided for refs named стат2010