Өрөгтөмөр хаан | |
---|---|
Монгол улсын хаан | |
Хаанчлал | 1402-1408 |
Өнгөрсөн огноо | 1408 |
Өмнөх | Гүнтөмөр хаан |
Өв залгагч | Адай хаан |
Удаах | Өлзийтөмөр хаан |
Эцэг | тодорхойгүй |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Ёлтөмөр Гүйличи[1] |
Өрөгтөмөр[2] юмуу Ёлтөмөр нь 1402 оны Хар морин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагджээ. Өрөгтөмөр нь 15-р зууны эхэн үед Монгол улсын удирдагч юм. Төмөрийн улсад эмхэтгэсэн янз бүрийн түүхийн материалаас үзэхэд, Гүнтөмөрийн дараа хаан ширээнд суусан нь Өгэдэй хааны гэр бүлийн Өрөгтөмөр хаан[3][4] байжээ. Өрөгтөмөр нь Өгэдэйн хүү Хадангийн удмын хүн юм.[4]
Энэ хаан Монголын түүхийн номонд бичигдээгүй ч нэр нь хятад, перс хэлээр бичигдсэн байдаг. Мин улс Өрөгтөмөрийг «Гүйличи» гэж нэрлэдэг байв. Тэрээр хаан болоод Мин улсын хаан Жү Ди (Юнлө)-д захидал илгээж, харилцаагаа хэвийн болгохыг оролдож байжээ. Гүйличи Асуд аймгийн Аругтай, Мархасан нарыг чинсангаар тус тус томилж, төрийн хэрэгт туслуулжээ.
Перс хэлээрх "Шажрат Ал-Атрак" нэртэй түүхийн номонд Актөмөр хаан. Гүнтөмөр хаан өөрийн дайсан Элбэг нигүүлсэгч хаанийг алсаны дараа Дөрвөн Ойрадын захирагчаар Батулаг томилов. Энэ шийдвэрт Үгэчи хашиха сэтгэл дундуур байв.[баримт хэрэгтэй] Монголд иргэний дайн дэгдсэн. “Эрдэнийн товч”-д тэмдэглэгдэн үлдсэн Үгэчи хашиха бол Өрөгтөмөр өөрөө биш, Зүүн Монголын Өрөгтөмөр хааны эсрэг тэмцсэн Ойрадын удирдагч байж магадгүй. Ойрадыг эрхэндээ оруулахын тулд тэдэнтэй олон удаа тулалдаж, Ойрадын мэдэлд байсан Хами-г эзэлсэн ажээ. Өрөгтөмөр, Аругтай нарын хэн хэн нь хүчээ бэхжүүлэхийн тулд хамтарч байв. Өрөгтөмөр хаан Аругтай тайш нарын хоорондын маргалдааны дараа 1408 онд алагджээ.[5]
Өмнөх Гүнтөмөр хаан |
Монголын Их Хаан 1402-1408 |
Дараах Өлзийтөмөр хаан |