| ||||||||||||||||||||||
Бүгд Найрамдах Монгол Ард Улс Хятадаас тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулга | ||||||||||||||||||||||
Үр дүн | ||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт нь 1945 оны 10 сарын 20-д явуулсан Монгол Улсад оршин сууж амьдарч байгаа ард түмний дунд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тусгаар тогтносон улс байлгахын төлөө явуулсан бүх ард түмний санал хураалт юм.
Монголчууд нь ХХ зууны эхэн үед Манж чин улсын дарлалаас салж Богд Хаант Монгол Улсыг үүсгэн байгуулж, тулгар төрөө сэргээн мандуулсан тэр үеэс эхлэн Монгол улсаа олон улсын хэм хэмжээний дагуу тусгаар тогтносон бүрэн эрх улс болохыг хүлээн зөвшөөрүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд юуны өмнө хоёр хөрш болох орос, хятад орнуудаараа хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогыг эрчимтэй явуулж эхэлсэн.
Дэлхийн нэгдүгээр дайн, Октябрийн хувьсгал, Оросын иргэний дайн, Хятадын дарамт, Монголын ноёдын хоорондын тэмцэл зэргээс уламжлан 1919 онд Богд Хаант Монгол Улсын автономит эрхийг гамин цэргийн хүчээр устгасан. Гэвч тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ноён, лам, малчин ард түмэн болон цагаантны хөдөлгөөн, ялангуяа генерал Барон Унгерн фон Штернбергийн идэвхитэй оролцоотойгоор Монгол орон хятадын дарлалаас чөлөөлөгдөн Богд Хаант Монгол Улсыг сэргээн мандуулсан байна. Энэ үед цагаантны хөдлгөөний идэвхижлээс болгоомжилж байсан ЗХУ-ын давхар бодлогын үр дүнд монгол орноос цагаантны хүчийг хөөн гаргаж Ардын хувьсгалыг ялуулсан байна.
Зөвлөлт Орос Улс шинэ Монгол улсын засгийн газрыг хүлээн зөвшөөрч 1921 оны 11-р сарын 5-нд "Монгол-Орос хоёрын хооронд найрамдлын барилдалгааг байгуулах тухай Монгол Ардын засгийн газар ба Зөвлөлт Орос Улсын засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ" гэдэг хэлэлцээр байгуулсан. Энэ нь тулгар тогтсон улсыг хүлээн зөвшөөрөх анхны шат болох, түүний засгийн газрыг хүлээн зөвшөөрөх олон улсын харилцааны хэлбэр байсан юм.
Дундад Иргэн Улсын эрх баригчид хэрэг дээрээ тусгаар тогтносон Монгол Улс бодитой оршин тогтнох болсныг үгүйсгэж ДИУ-ын нэг хэсэг гэж үзэж байсан.
Монгол улс ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох хэрэгт зуучилж өгөхийг Зөвлөлт Орос Улсад хүссэнийг Зөвлөлт Орос Улс ёсоор болгож хэрэгжүүлэх эхний алхам хийж эхэлсэн бөгөөд боловч БНМАУ-г албан ёсоор зөвшөөрөн хүлээлгүй ДИУ-н бүрэлдэхүүн хэсэг гэж заасан гэрээг 1924 оны 5 сарын 31-нд ДИУ-тай байгуулсан. Дээрх хэлэлцээрийн 5-р зүйлд "ЗСБНХУ-н засгийн газар Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч Дундад Иргэн Улсын тэндэх бүрэн эрхийг хүндэтгэнэ" гэж заасан байна. Энэ заалт Монгол, Зөвлөлт Орос Улсын хооронд 1921 онд байгуулагдсан найрамдлыг хэлэлцээрийг зөрчсөн тул Монгол улсад таалагдаагүй. Үүнийгээ ЗХУ-н засгийн газар Монгол улсын аюулгүй байдлыг хангах өөрөр хэлбэл Хятадаас Монгол улсыг довтолж эзлэх аюулыг сэрэмжилсэн улс хоорондын эрх зүйн чухал арга хэмжээ гэж Монгол улсын эрх баригчдад ойлгуулж байлаа. Хэдүй тийм боловч ЗХУ нь 20-оод оны Хятадын цэргийн эрхтнүүдийн заналхийлэлт болон японы цэргийн түрэмгийлэл шууд нүүрлэж ирсэн 30-40-өөд онд БНМАУ-ын аюулгүй байдлыг батлан хамгаалж, эдийн засаг, соёлын хөгжилтөд тусламж үзүүлж байсан. Мөн БНМАУ нь Зөвлөлт-Германы дайны үед өөрийн боломжит бүх хүчээр ЗХУ-д тусалжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ, АНУ, Их Британи гэсэн гурван гүрэн нацист Герман, Милитарист Японы эсрэг холбоотны эвслийн гол цөмийг бүрдүүлж байсан. Гурван гүрний удирдагч ЗХУ-ын И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 1 сард ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн уулзалт хийсэн. Ялтын уулзалтаар Германыг ялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоог хийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр германыг ялсаны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И. Сталин германыг ялсаны дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой гэхдээ дараах нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна. Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба германыг ялсаны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчилан тогтоё гэж тохирсон байна. Сталины санал нь:
Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Холбоотон гүрнүүд Германыг ялсаны дараа Потсдам хот ноо хийсэн уулзалтаар дайны дараах дэлхийн хэмжээнд нөлөөллийн бүсүүдээ хувааж авах талаар голлон тохирсон байна. АНУ, Их Британийн жанжин штабын дарга нарын тооцоогоор Японыг ялахад 1-2 жил дахин дайтах шаардлагатай бөгөөд хүн хүчний хувьд 1-2 сая цэргийн хохирол үзэх бөгөөд азийн эх газарт байгаа японы байлдааны хамгийн өндөр чадвар бүхий Квантуны армийг бут цохих нь бараг боломжгүй дээрх тооцоон дээр нэмж асар их хохирол үзэх магадлалтай гэж үзэж байжээ. Иймд Японы эсрэг дайнд ЗХУ-ын цэрэг, зэвсгийн хүчийг ашиглан богино хугацаанд ялах сонирхол бүхий байсан АНУ, Их Британы удирдагч нар ЗХУ-ыг японы эсрэг дайнд оролцуулах тухай саналаа удаа дараа Сталин болон ЗХУ-ын бусад удирдлагуудад хүргүүлж байжээ.
ЗХУ нацист Герман улсыг бут цохисны дараа 3 сар болоод японы эсрэг дайнд оролцох болмжтой бөгөөд ингэхийн тулд Ялтын уулзалтаар тохиролцсон тохироог дахин баталгаажуулах шаардлага тавьсан байна. Энэ тохиролцооны нэг нь БНМАУ-ын одоогийн байгаа байдлыг буюу статус-квог хэвээр байлгах нэг болзол тавьсан байна. Үүнийг АНУ, Их Британы удирдагч нар зөвшөөрсөн бөгөөд Сталины ятгалгаар энэ тухай БНХУ-д албан ёсоор мэдэгдэх үүргийг Рузвельт биечлэн авсан байна. Гурван их гүрний хамтарсан мэдэгдэлд БНХУ буюу Гоминдан нам ын удирдлага ихэд цочирдсон байна. Хятадын удирдагч Чан Кайши энэ талаар албан ёсны эсэргүүцлийг гурван гүрний удирдагч нарт удаа дараа өөрийн болон БНХУ, түүний гадаад яамны нэрийн өмнөөс хүргүүлсэн төдийгүй Гадаад яамны сайд Ван Си Зыг энэ талаар харилцан тохиролцон цуцлуулахаар ЗХУ, АНУ-д айлчлал хийхийг үүрэг болгон гүйцэтгүүлж байжээ. Гэвч удаа дараагийн уулзалтуудаар хүлээсэн үүргээ Сталин, Рузвельт нар сахин биелүүлж, БНМАУ нь тусгаар улс болох тул БНХУ хүлээн зөвшөөрөх ёстой гэж хариу шаардлага, дарамт үзүүлж эхэлсэн байна. Сталин нь ЗХУ-ын Сибирь, Алс Дорнодыг хамгаалах бамбай бүс болох БНМАУ-ыг тусгаар улс болгон БНХУ-аар хүлээн зөвшөөрүүлэх тал дээр баттай зогсож байсан байна. Ялтын болон Потсдамын уулзалтын талаар Сталинаас мэдээлэл авсан Хорлоогийн Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдлага энэхүү тааламжтай нөхцлийг батжуулах, улмаар өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс:
Их гүрнүүдийн шахалтанд орсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд "ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр"т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо "Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна" гэж заасан байна. Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын талаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайд Ван Си Зы нар оролцсон.
"Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад Улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс Монгол улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.
Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.
Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г. Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю. Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч. Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г. Дамба, Б. Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13000 удаа хурал цуглаан зохион байгуулж мал чин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм.
Санал асуулыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.
Санал хураалтанд “будлиан” орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан Ли Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ирж 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд ажиглалт хийсэн байна.
Харин саналын дүнг санал хураасан өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь нэгтгэн дүгнэж, Төвдөө мэдээлж байжээ. Зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд хийж дууссан байсан тул санал хураалтын дүнг нэгтгэхэд асуудал гараагүй ажээ.
1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа. Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна.
Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтлэж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дагуу 1946 оны нэгдүгээр сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм. Уг нот бичигт “ Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.
Сонголт | Саналын тоо | % |
---|---|---|
Дэмжсэн | 487,409 | 100 |
Татгалзсан | 0 | 0.0 |
Хүчингүй/хоосон санал | 0 | – |
Нийт | 487,409 | 100 |
Бүртгэгдсэн сонгогчид/ | 494,960 | 98.5 |
Эх сурвалж: |
БНХУ нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ЗХУ анх удаа БНМАУ-ыг бүрэн хүлээн зөвшөөрч нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээг анх удаа байгуулж, Улаанбаатарт суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газраа ЗХУ-ын элчин сайдын яам болгон өөрчилсөн түүхтэй. БНХУ-ын Гоминдааны засгийн газар хоёр улсын хооронд дипломат харилцааг 1946 оны 12 дугаар сарын 13-нд тогтоов. 1949 оны 10 сарын 6-нд БНМАУ –ын Засгийн газар БНХУ-ын засгийг газартай дипломат харилцаагаа тасалж мөн өдөр БНХАУ-ын Ардын Төв Засгийн газарт дипломат харилцаа тогтоож дипломат төлөөлөгч нараа харилцан солилцохоор илгээлт явуулав. 1949 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат төлөөлөгчдөө солилцоход баяртай байгаагаа мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ сайн хөршийн шинэ харилцааны гараа эхэлсэн юм. 1950 онд Зөвлөлт, Хятадын шинэ гэрээнд Вышинский, Чжоуэньлай нар гарын үсэг зурах үедээ захидал солилцож түүндээ санал агуулгын үр дүнд БНМАУ-н тусгаар тогтнолын байдал бүрэн дүүрэн хангагдсаныг 2 засгийн газар нотолж байгаагаа дурьдсан. Ингэж хөрш орнууд нь БНМАУ–ын тусгаар тогтнолыг албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрсний дараа, Ази-Европ, Америк, Африкийн олон улс дипломат харилцаа тогтоон найрсаг хамтран ажиллаж, БНХАУ олон улсын нэр хүнд эрс өссөн. Жинхэнэ бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсныг харуулах гол холбогдох баримт түүх бол дээр дурьдсан баримт юм.