Alice Nine

Alice Nine

Alice Nine хамтлаг Лос-Анжелест, 2007 он
Alice Nine хамтлаг Лос-Анжелест, 2007 он
Ерөнхий мэдээлэл
Жанр Альтернатив рок, Жэй рок, Поп рок
Үүссэн 2004 оны дөрөвдүгээр сар
Цахим хуудас a9-project.com
Одооны гишүүд
Шоү (, Кохара Казүмаса)
Хирото (ヒロト, Огата Хирото)
Тора (, Амано Шинжи)
Сага (沙我, Сакамото Такаши)
Бөмбөр, ахлагч
Нао (Нао, Мүраи Наоюүки)

Alice Nine (アリス九號.?, сүүлд Alice Nine) нь Токио хотоос гаралтай visual kei rock хамтлаг юм. Алис Наин нь 2004 оноос өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвиж байна. Энэхүү хамтлаг нь японы PS Company тай гэрээ байгуулсан бөгөөд 2010 оныг хүртэл King Records той гэрээ байгуулж ажиллаж ирсэн. 2013 оны байдлаар тус хамтлаг нь PS Company болон Universal Music Group ийн Nayutawave Records той тус тус хамтран ажиллаж байгаагийн дээр Германы CLJ Records той гэрээ байгуулсан байна.

2004-2005:Байгуулагдсан түүх болон анхны уран бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]

2004 оны 8 сард Givuss хамтлаг тарсны дараа тус хамтлагийн гоцлол дуучин Шоү болон гитарчин Тора нар шинэ хамтлаг байгуулахаар шийдэн гишүүдийнхээ эрэлд гарсан байна. Энэ үед Delta Arc хамтлагийн басс гитарчин Сага, Fatima болон RusH хамтлагуудад бөмбөрчин байсан Нао нар мөн адил шинэ хамтлаг хайж байсан бөгөөд дөрвөн гишүүн маань төд удалгүй нэгдэцгээжээ. Хамгийн сүүлд нэгдсэн, соло гитарчин Хиротог тухайн үед тоглож байсан хамтлаг болох Baquepia-гийн тоглолтон дээрээс гишүүд маань олж харан түүнийг анхааралдаа авч хамтлагтаа нэгтгэсэн байна. Ингээд таван гишүүн маань Алис Наин нэрийг зүүж нэг хамтлаг болсон. Шоүгийн тайлбарласнаар Алис гэдэг нэр нь тэдэнд үнэхээр "visual kei" нэр шиг санагдсан учраас үүнийг сонгон хажуугаар нь Наин буюу 9-ийн тоог ханзаар бичиж アリス九號 ийнхүү нэрлэхээр шийдсэн бөгөөд дараа нь дуудах, бичихэд илүү хялбар болгох үүднээс "Alice Nine" гэх болжээ.

Тэдний анхны тоглолт 2004 оны 5 сарын 11-нд Ikebukuro Cyber-т болж үүний дараагаар анхны сингл болох Namae wa, Mada Nai 7 сард худалдаанд гарч PSС ийн бусад хамтлагтай хамт аялан тоглолт хийжээ. 2005 онд хамтлаг маань "Gin no Tsuki Kuroi Hoshi," "Yami ni Chiru Sakura," "Yuri wa Aoku Saite" гэх синглүүдийг ар араас нь цувруулан 3 сарын дотор гаргасан байна. Үүний дараагаар Алис Наин хамтлаг PSC ийн хамтлагууд болох Ayabie, Kra, Kagrra тай хамт аялан тоглолт хийж мөн өөрсдийн анхны бие даасан тоглолт болох Alice in Wonder Tour ийг тус оны 8 сард хийсэн.

2007:Альфа болон амжилтын үндэс

[засварлах | кодоор засварлах]
Alice Nine хамтлагийн лого

2007 оны 3 сард тэдний "Jewels" нэртэй сингл худалдаанд гарч хамтлагт өөрчлөлт авчирав. Тус синглийн тусламжтай тэд Shoxx сэтгүүлийн нүүрэнд гарах болсон байна. 4-р сарын 28нд хамтлаг маань "Dive into the Sun" нэртэй зургийн цомог гаргасан. Уг цомогт "Gekkou Yoku" гэсэн дууг нэмэлт болгож оруулжээ. Алис Наины амжилтанд нөлөөлсөн өөр нэг зүйл нь тэдний анхны гадаадад тоглосон JRock Revolution festival байлаа. Уг тоглолт Калифорниа мужийн Лос анжелос хотноо 2007 оны 5 сарын 25нд болсон байна.

"White Prayer" сингл худалдаанд гарсан нь Алис Наин хамтлагт бас нэгэн дэвшил авчирчээ. Шоү Shoxx сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг сингл нь тэдний хүсэж байсан стилийг илэрхийлж чадсан бөгөөд үүнийгээ улам илүү хөгжүүлэх болно гэж хэлсэн байна. Мөн энэ дууг зохиоход урьд өмнөх шиг ямар нэгэн асуудал тулгараагүйн дээр аяндаа өөрөө бүтсэн хэмээжээ. Уг оны 10 сарын 24нд гаргасан тэдний шинэ сингл "Tsubasa" нь Орикон чартын 6-р байранд орж хамтлагт том амжилт авчирсан байна.

2007 оны 11 сарын 28нд тэдний хоёр дахь бие даасан цомог болох "Alpha" худалдаанд гарав. Уг цомгийн нэр нь Грек улсын цагаан толгойн эхний үсэг болох Альфагаар нэрлэгдсэн нь тэдний шинэ эхлэлийг илтгэсэн бөгөөд Alpha нь Орикон чартын 9-р байранд орж, худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 17,000 хувь борлогджээ.

Шоү буюу Кохара Казүмаса нь гоцлол дуучин бөгөөд уг хамтлагийн ахлагч юм(2012 оноос хойш). Тэрээр 1981 оны 7 сарын 5нд Хоккаидод төржээ. Шоү хамтлагийн дийлэнх дуунуудын үгийг бичдэг бөгөөд тантай уулзаад л дууны үг зохиочихож чадна.

Тора буюу Амано Шинжи нь гитарчин юм. Тэрээр 1981 оны 9 сарын 17нд Канагавад төржээ. Тора хамтлагийн дуунуудыг зохиодог бөгөөд түүний зохиосон дуунууд илүү рок, хурдан хэмнэлтэй байдаг. Мөн тэрээр Алис Наин хамтлагийн сар болгон явуулдаг цуврал нэвтрүүлгийн хөтлөгч буюу хост юм.

Хирото буюу Огата Хирото нь хамтлагийн соло гитарчин юм. Тэрээр хамтлагийн хамгийн залуу гишүүн бөгөөд 1985 оны 5 сарын 4нд Токёо хотноо төржээ. Тора болон Сагагийн адилаар хамтлагийн дуунуудын аяыг зохиодог бөгөөд хамтлагтаа эрч хүч, энерги авчирдаг гишүүн юм.

Сага буюу Сакамото Такаши нь хамтлагийн басс гитарчин юм. Тэрээр 1982 оны 6 сарын 24нд Фүкүшимад төрсөн. Хамтлагийн дуунуудыг зохиодог бөгөөд арын хоолой хийдэг. Хамтлагийн хамгийн секси гишүүн, тоглолтон дээрээ фэнсервис хийж фэнүүдээ баярлуулдаг нэгэн юм.

  • Өндөр: 175см
  • Жин: 55кг
  • Цусны бүлэг: АВ
  • Гутлын хэмжээ: 27см
  • Тэжээвэр амьтан: Нохой
  • Хобби: Нохойгоо салхилуулах
  • Үнэртэй ус: DOLCE&GABANNA
  • Дуртай өнгө: Улаан
  • Дуртай зүйл: NCYHAIT, abx, Lounge Lizard, Dior Homme, LAD MUSICIAN, PUERTA DEL SOL
  • Дуртай манга: Doraemon
  • Дуртай уух юм: Ус
  • Хуучин хамтлаг: Vall'na racill, Visage, Delta Ark

Нао буюу Мүраи Наоюүки нь хамтлагийн бөмбөрчин бөгөөд Шоүгийн өмнө ахлагч хийж байсан. Тэрээр 1980 оны 7 сарын 31нд Хоккаидод төржээ. Нао анх басс хөгжимчин байсан боловч бөмбөр сурч эхэлснээр түүний тоглох ёстой хөгжим бол бөмбөр юм гэдгийг мэдэрч одоо чадварлаг бөмбөрчин болоод байгаа билээ.

  • Өндөр: 170см
  • Жин: 53кг
  • Цусны бүлэг: А
  • Гутлын хэмжээ: 26см
  • Тэжээвэр амьтан: байхгүй
  • Хобби: PSP тоглох, судалгаа хийх
  • Үнэртэй ус: BULGARI black, BVLGARI blue, DIOR HOMME
  • Дуртай өнгө: Улаан, ягаан, алтлаг, мөнгөлөг
  • Дуртай хамтлаг, дуучин: Өөрт таалагдсан ямар ч дууг сонсдог
  • Дуртай манга: 3×3 Eyes
  • Дуртай уух юм: Кофе
  • Хуучин хамтлаг: Fatima, RusH
Он Мэдээлэл
2006.4.4 Zekkeishoku
  • Долоо хоног тутмын Орикон чарт (цомог)[1]: 13
2007.11.28 Alpha
  • Долоо хоног тутмын Орикон чарт (цомог): 9
2009.1.14 Vandalize
  • Долоо хоног тутмын Орикон чарт (цомог): 7
2011.2.9 Gemini
  • Долоо хоног тутмын Орикон чарт (цомог): 3
2012.2.22 9
  • Долоо хоног тутмын Орикон чарт (цомог): 12
2014.3.19 Supernova
  • Долоо хоног тутмын Орикон чарт (цомог): 39
  • Namae wa, Mada Nai (名前は, 未だ無ひ. , 2004.7.5) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл)[2]: 94
  • Gin no Tsuki Kuroi Hoshi (銀の月 黒い星, 2005.3.30) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 45
  • Yami ni Chiru Sakura (闇ニ散ル桜, 2005.4.25) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 54
  • Yuri wa Aoku Saite (百合は蒼く咲いて, 2005.5.25) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 51
  • Kowloon Nine Heads Rodeo Show (九龍, 2006.1.25) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 22
  • Fantasy (2006.2.22) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 20
  • Akatsuki/Ikuoku no Chandelier (暁/幾億のシャンデリア, 2006.2.22) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 24
  • Blue Planet (2006.10.4)
  • Number Six (2006.10.4)
  • Jewels (2007.3.21) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 15
  • White Prayer (2007.6.6) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 12
  • Tsubasa (翼, 2007.10.24) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 6
  • Mirror Ball (2008.3.26) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 6
  • Rainbows (2008.8.6) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 6
  • Cross Game (2008.12.10) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 8
  • Hana (華, 2009.8.5) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 8
  • Senkou (閃光, 2010.8.25) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 12
  • Stargazer: (2010.11.11) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 10
  • Blue Flame (2011.6.8) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 12
  • Heart of Gold (2011.9.7) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 8
  • Niji no Yuki (虹の雪, 2011.12.21) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 7
  • Daybreak (2013.3.20) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 10
  • SHADOWPLAY (2013.4.17) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 11
  • Shooting Star (2013.5.29) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 14
  • Kaisen Zenya (開戦前夜, 2013.12,6)
  • Exist (2013.12,6)
  • Shining (2014.2.26) -Долоо хоног тутмын Орикон чарт (Сингл): 15
  1. http://www.oricon.co.jp/prof/artist/344807/ranking/cd_album/
  2. http://www.oricon.co.jp/prof/artist/344807/ranking/cd_single/