StarCraft II: Heart of the Swarm

StarCraft II: Heart of the Swarm
СтудиBlizzard Entertainment
НийтлэгчBlizzard Entertainment
Зохион
бүтээгч
Дастин Броудер
Хөгжмийн
зохиолч
Рассел Брауэр
Анх нийтлэгдсэнДэлхий 2013 оны 3 сарын 12[1]
ПлатформWindows, macOS
ЖанрБодит цагийн стратеги тоглоом
Тоглоомын горимГанцаарчилсан болон олон тоглогч
УдирдлагаКомпьютерын гар, хулгана, Nintendo 64-Gamepad
Санах
байгууламж
CD-ROM, татаж авах
Хэлолон хэлээр
Насны хязгаар
USK 12 болон түүнээс дээш насныханд зориулсан
USK 12 болон түүнээс дээш насныханд зориулсан
PEGI 16 болон түүнээс дээш насныхан
PEGI 16 болон түүнээс дээш насныхан

StarCraft II Heart of the Swarm нь шинжлэх ухааны уран зөгнөлт дайны сэдэвтэй бодит-цагийн стратеги видео тоглоом юм. Энэхүү тоглоом нь гурмал буюу гурван өргөтгөлөөс бүрдэхээр хийгдсэн. Үүнд Wings of Liberty -н дараа Heart of the Swarm , үүний дараа Legacy of the Void гэсэн өргөтгөлүүд гарах юм.

Тоглоом нь гурван төрлийн төрөл зүйлүүдийн хооронд өрнөнө: Терранууд, дэлхийгээс дөрвөсөн хүмүүс; Зерг, амьд амьтны дүрстэй маш сайн хөгжсөн төрөл зүйл; Протосс, асар их оюун ухааны хүчтэй ба технологийн өндөр-дэвшилттэй. Heart of the Swarm тоглоомны хувьд зерг дээр төвлөрсөн буюу зергийн тухай үйл явдал өрнөх юм.

Heart of the Swarm өргөтгөлийн хувьд Wings of Liberty өргөтгөлөө бүхэлд нь агуулсан байдаг.

Цахим Спорт ба Мэргэжлийн тэмцээн

[засварлах | кодоор засварлах]

2013 онд Монголын Цахим Спортын Холбооноос 1 эрэгтэй тамирчинг Азийн Заалны Спортын Их Наадамд StarCraft 2 төрлөөр орох эрх олгосон. Тэмцээнд Э. Цогт (Waes) оролцох эрх авсан юм. Э. Цогт нь Монголд жил бүр зохиогддог Мэдээлэл Технологийн үзэсгэлэн яармагын Улсын Аврага Шалгаруулах тэмцээнд WarCraft III The Frozen Throne төрлд тэргүүн байр эзэлж байсан.

 Commons: StarCraft II – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Heart of the Swarm Arrives March 12, 2013 — Presales NOW LIVE". battle.net. 2012-11-13.