А бүлгийн стрептококкийн халдвар

А бүлгийн стрептококкийн халдвар
Streptococcus pyogenes
Classification and external resources
ICD-10B95.0
eMedicinearticle/971097

А бүлгийн стрептококкийн халдвар (Англи: group A streptococcal infection (GAS)) нь Streptococcus pyogenes бактерийн халдвар юм. Энэ бактер нь Ланцфилдийн А бүлгийн цорын ганц зүйл юм. Бактерийн энэ бета-гемолитик зүйл нь өргөн хүрээний (олон төрлийн) хурц (invasive) ба хурц бус (noninvasive) халдварыг үүсгэдэг.[1]

А бүлгийн стрептококийн халдвар нь салстаар (mucus) ба шархаар дамжин халдварлах боломжтой.[1] АБС халдвараар жилд 500 гаруй мянган хүн амь насаа алддаг.[2] А бүлгийн β-гемолитик стрептококкийн халдварыг эмчилэх антибиотик олон байгаа боловч, А бүлгийн стрептококийн халдварын асуудал нэмэгдсээр байна, ялангуяа Африк тивд.[3]

Халдварын төрлүүд

[засварлах | кодоор засварлах]

А бүлгийн β-гемолитик стрептококк нь амьсгалын замаар (залгиур, хоолой) эсвэл арьсаар дамжин халдварлах боломжтой.[4] Халдвар нь маш энгийн өвчлөлөөс, амь насанд аюултай өвчинд хүргэх боломжтой. Нэгэн ижил патоген бактери өөр өөр хүнд янз бүрийн өвчлөлийг үүсгэдэг. Яагаад ингэдэг нь гүйцэд судлагдаагүй ч, өвчтөний (халдвар авсан хүний) фенотипийн ба эпигенетикийн хүчин зүйлүүд эдгээр өөрчлөлтүүдийн шалтгаан (суурь) нь болдог гэж үздэг. А бүлгийн стрептококийн олон вирулент хүчин зүйлүүд эзнийхээ (өвчтөний) эпигенетикт нөлөөлдөг. Үүнээс гадна дархлааны систем нь муудсан эсвэл суларсан хүн, А бүлгийн стрептококоор үүсгэгддэг зарим өвчнийг тусах магадлал нь, сайн (хүчтэй) дархлааны системтэй хүнээс илүү байдаг.

Хүн, арьс эсвэл хоолойндоо (залгиур), ямар нэг өвчний шинж тэмдэггүйгээр А бүлгийн стрептококийг тээж болдог.[5] Ийм хүнийг шинж тэмдэггүй тээгч гэдэг. Шинж тэмдэггүй тээгч нар нь шинж тэмдэгтэй тээгч нартай харьцуулхад нянг халдварлуулах нь бага байдаг.[5]

А бүлгийн стрептококийн хурц бус (non invasive) халдварууд нь хүнд явцтай биш ба элбэг тохиолддог. Халдвар нь бактери, эпитель эсийг танин хоолойны орчмыг эзлэхээс эхэлнэ.[6] А бүлгийн стрептококийн мэдэгдэж буй хоёр халдвар нь хоюулаа хурц бус. Нэг нь фарингит, хүүхэд насны халдварын 15-30%, насанд хүрэгсэдийн халдварын 10%-ийг эзэлдэг ба нөгөөх нь стрептодерми юм.[2] Эдгээр өвчнүүд нь антибиотикоор идэвхитэй эмчилэгддэг. Скарлетийн ханиад буюу ам гэмтэх нь мөн А бүлгийн стрептококийн хурц бус халдвар бөгөөд арай ховор тохиолдоно.

А бүлгийн стрептококийн хурц (invasive) халдвар нь илүү хүнд боловч ховор тохиолдог. Энэ нь бактери, тэр бүр олдоод байдаггүй хэсэгт (цус эсвэл өөр эрхтэн) халдварлахад үүснэ.[5] Ийм халдвараас үүсэлтэй өвчнүүд нь, стрептококкийн халдварын хордлогын шок синдром (ХХШС), некротик фасцит, пневмони ба бактерими зэрэг юм.[2]

Нэмж хэлэхэд, А бүлгийн стрептококийн халдвар нь маш хүнд хүндрэлүүдэд хүргэх ба эрүүл мэндийг мэдэгдэхүйц муутгадаг. Бидний нэрлэж заншсан ОРЛ (острая ревматическая лихорадка - ревматик ханиад) ба стрептококкийн дараах гломерулонефрит зэрэг нь А бүлгийн стрептококийн халдвараас шалтгаалан үүсдэг. Ревматик ханиад нь зүрх, үе мөч, арьс, тархийг хамардаг бол, гломерулонефрит нь бөөрний хурц эсвэл архаг дутагдалд хүргэдэг.

Эмчилгээний хувьд пенициллинийг сонгох ба үргэлжлэх хугацаа ойролцоогоор 10 хоног байна.[7] Антибиотикийн эмчилгээ (пенициллийнээр тарих) нь хурц ревматик ханиадыг тусах рискийг буруулдаг.[8] Пенициллин тохирдоггүй хүмүүсийг, эритромицин, өөр макролидууд ба цефалоспоринуудаар эмчилэх нь үр дүнтэй байдаг.[9]

Залгиур хоолойн гүн абсцесстэй тохиолдолд ампициллин/сульбактам, амоксциллин/клавуланы хүчил эсвэл клиндамицин зэргээр эмчилнэ.[баримт хэрэгтэй]. Стрептококкийн хордлогын шок-синдромтой үед, эмчилгээ нь пенициллин ба клиндамицин хоёроос тогтох ба судсаар иммуноглобулинийг хамт өгнө.[баримт хэрэгтэй] Стрептококкийн хордлогын шок-синдромтой ба үхжилийн зангилаатай тохиолдолд, пенициллин ба клиндамициний өндөр тунг ашиглах бөгөөд үхжисэн эсүүдийг мэс ажилбарын аргаар авч, халдварын дахин тархах боломжийг зогсооно. [10]

1985 оноос хойш нян нь пенициллинд тэсвэртэй болсон тухай олон нийтлэлүүд гарсан.[11] Пенициллиний эмчилгээ үр дүнгүй болсон олон тохиолдолын шалтгаан нь тухайн өвчтөний антибиотикийн зохицолтой холбоотой. Антибиотикийн тохирол таарсанч эмчилгээ үр дүнгүй болж, цефаспорины нэмэлт курс өгөх тохиолдол элбэг байдаг.[9]

  1. 1.0 1.1 "Group A Streptococcal (GAS) Disease". Centers for Disease Control and Prevention. Татаж авсан: November 21, 2012.
  2. 2.0 2.1 2.2 Cohen-Poradosu, Ronit; Dennis L. Kasper (2007). "Group A Streptococcus Epidemiology and Vaccine Implications". Clinical Infectious Diseases. 45 (7): 863–5. doi:10.1086/521263. PMID 17806050.
  3. Carapetis, Jonathan R.; Andrew C Steer; E Kim Mulholland; Martin Weber (2005). "The global burden of group A streptococcal diseases". The Lancet: Infectious Diseases 5: 685–694.
  4. "Group A Streptococcal (GAS) Disease". Centers for Disease Control and Prevention. {{cite web}}: |access-date= requires |url= (help); Missing or empty |url= (help)
  5. 5.0 5.1 5.2 "Streptococcal Infections (Invasive Group A Srtep)". New York City Department of Health a. Archived from the original on 6 Арван нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 21 November 2012. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  6. "Streptococcal Infections: What is Group A Strepotococcus (GAS)". Татаж авсан: 21 November 2012.
  7. Falagas ME, Vouloumanou EK, Matthaiou DK, Kapaskelis AM, Karageorgopoulos DE (2008). "Effectiveness and safety of short-course vs long-course antibiotic therapy for group a beta hemolytic streptococcal tonsillopharyngitis: a meta-analysis of randomized trials". Mayo Clin Proc. 83 (8): 880–9. doi:10.4065/83.8.880. PMID 18674472.
  8. HOUSER HB, WANNAMAKER LW, RAMMELKAMP CH, DENNY FW, BRINK WR, HAHN EO, DINGLE JH (1950). "Prophylaxis of acute rheumatic fever by treatment of the preceding streptococcal infection with various amounts of penicillin". J Lab Clin Med. 36 (5): 839. PMID 14784714.
  9. 9.0 9.1 Khan, Zartash. "Group A Streptococcal Infections Treatment & Management". Medscape. Татаж авсан: 7 December 2014.
  10. "Group A Strep". CDC.gov. CDC. Татаж авсан: 7 December 2014.
  11. Kim KS, Kaplan EL (1985). "Association of penicillin tolerance with failure to eradicate group A streptococci from patients with pharyngitis". J Pediatr. 107 (5): 681–4. doi:10.1016/S0022-3476(85)80392-9. PMID 3903089.

Загвар:Gram-positive bacterial diseases