Хар-Айраг сум
ᠠᠶᠢᠷᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорноговь |
Сумын төв | Хар-Айраг |
Газар нутаг | |
• Нийт | 7,442.58 км2 (2,873.60 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,538 |
Айраг (ᠠᠶᠢᠷᠠᠭ) — Монгол улсын Дорноговь аймгийн сум . Сайншанд хотоос 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т оршдог. Сумын төв Хар-Айраг нь жоншны уурхайтай. Олборлосон жоншоо 60 км зайд орших Бор-Өндөр хот уруу төмөр замаар тээвэрлэн, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт баяжуулдаг.
Үзүүлэлт | 2000 | 2002 | 2004 | 2006 | 2008 | 2010 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Суурин хүн амын тоо | 3,467 | 3,464 | 3,414 | 3,486 | 3,566 | 3,599 | |
Малын тоо толгой | 73,615 | 67,928 | 84,364 | 51,370 | 60,315 | 68,008 | 123668 |
Ардын хувьсгалын өмнө Цэцэнхан аймгийн Боржигин цэцэн вангийн хошуу, хувьсгалын дараагаар Ханхэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуунд харъяалагдаж байсан. Тус сум нь 1927 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдаж Айраг сум хэмээн нэрлэгджээ.
2016 онд сумын Засаг дарга Л.Мөнхжаргал, сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүү.
Ерөнхий боловсролын сургууль нь 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургуультай боллоо. 2015 оны сургуулийн захирал О.Одончимэг. 2016 оны сургуулийн захирал Б.Насанжаргал. 2024 оны сургуулийн захирал Ариунбаяр