Акита их сургууль (Япон: 秋田大学) бол Японы Акита аймагт орших, улсын чанартай том сургуулийн нэг юм. 1949 онд байгуулагдсан.
Акита их сургууль нь Япон улсын Акита хотод байрладаг ба 5000 гаруй оюутантай бөгөөд түүний дотор 150 орчим гадаад оюутан суралцдаг. 3 үндсэн факультеттай тус сургуульд 2009 оны байдлаар 4 монгол оюутан суралцаж байгаа бөгөөд 3 төгсөгч бий. Гадаад оюутны тоог нэмж суралцуулах олон арга хэмжээг тус сургуулиас авч байгаа билээ.