Бүтэн нэр | Aлфа Ромео моторт спорт |
---|---|
Компанийн төв | Итали, Милан |
Компани | Алфа Ромео С.п.А. |
Статистик | |
Анхны гран при | 1950 оны Их Британийн гран-при |
Оролцсон уралдаан | 110 |
Зохион бүтээгчийн ДА | — |
Жолоочийн ДА | 2 (1950, 1951) |
Уралдааны ялалт | 10 |
Оноо | 214 |
Поле байрлал | 12 |
х.х.у. тойролт | 14 |
Сүүлчийн гран при | 1985 оны Австралийн гран-при |
Италийн автомашин үйлдвэрлэгч Алфа Ромео нь бараг зуун жилийн хугацаанд авто спортын түүхийг бичсэн юм. Ер бусын хөдөлмөр, зүтгэл болоод олон олон амжилт нь тэдний авто спортын урт түүхийг тодорхойлдог. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөөс эхлээд л гран-при буюу их шан уралдаанд оролцож байсан нь Скудериа Феррари багийн үндэс суурь болжээ. Дайны дараа Алфа Ромео моторт спортын үйл ажиллагаагаа Формула-1-ээр үргэлжлүүлсэн ба тус төрөлд анхандаа энэ компани мөн л илт давамгай байлаа. 1951 оны дэлхийн аварга цолны эзэн болсоныхоо дараа Алфа Ромео урт хугацаанд Формула-1-ээс хөндийрчээ.
Компани үүсгэн байгуулагдсаны дараа жил буюу 1911 онд Алфа Ромео анхны загвар А.Л.Ф.А 24 HP-р Тарга Флориод оролцов. Тун удалгүй Алфа моторт спортод нэр хүнд нь дээшлэн, шинээр гарч байгаа цуврал тэрэгнүүдэд ч тэр хэмжээгээр нөлөөлж байв.