Англи хэлний олон тооны хувирал гэдэг нь англи хэлний нэр үг, тодорхойлогч үг олон тоон дээр хувирахыг хэлнэ. Энэхүү нийтлэлээр ганц тооноос олон тоо руу хувирдаг хувирлууд болоод англи хэлэнд ганц тоо, олон тоо ашиглахтай холбоотой гардаг асуудлуудыг хөндөх болно.
Plural гэдэг нь ерөнхийдөө нэгээс олон гэсэн утгатай боловч дүрэм зүйн талаас арай өөр утга илэрхийлдэг. Англи хэлэнд singular гэдэг нь нэг эсвэл хасах нэг, plural гэдэг нь нэг биш гэсэн утга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл plural гэдэг нь нэгээс олон гэдэг утгатайгаас гадна нэгээс бага тоонд ч ашиглагддаг (the temperature is zero degrees; 0.5 children per woman).
Англи хэлний дүрмийн дагуу хувирдаг олон тоо нь үгийн ганц тоон дээр байгаа сонсогдох байдлаас хамааран 3 хэсэгт хуваагддаг.
Англи хэлэнд 6 исгэрэх авиа үсэг байдаг: /s/, /z/, /ʃ/, /ʒ/, /tʃ/, /dʒ/. Ганц тоон дээрх үг нь эдгээр авиагаар төгсвөл -es, ганц тоо нь -e үсгээр төгсч байвал -s авдаг.
kiss | kisses | /ˈkɪsɪz/ |
phase | phases | /ˈfeɪzɪz/ |
dish | dishes | /ˈdɪʃɪz/ |
massage | massages | /məˈsɑːʒɪz/ or /ˈmɑːsɑːʒɪz/ |
witch | witches | /ˈwɪtʃɪz/ |
judge | judges | /ˈdʒʌdʒɪz/ |
Англи хэлэнд 5 исгэрдэггүй авиа үсэг байдаг: /p/, /t/, /k/, /f/, and /θ/. Тухайн үгийн ганц тоо нь дээрх гийгүүлэгчээр төгсвөл олон тоон дээр дан -s авна.
lap | laps | /læps/ |
cat | cats | /kæts/ |
clock | clocks | /klɒks/ |
cuff | cuffs | /kʌfs/ |
death | deaths | /dɛθs/ |
loch | lochs | /lɒxs/ or /lɒks/ |
Дүрмийн бусаар хувирдаг олон тоо
Англи хэлний хуучин хэлбэрээс үүссэн эсвэл өөр хэлнээс зээлдсэн үгнүүд олон тоон дээр дүрмийн бусаар хувирах бишгүй тохиолдол бий. Зарим нэр үгнүүд ганц болон олон тоон дээр ижил хувиралтай байдаг. Дийлэнх нь амьтдын нэршил байдаг:
Bison, buffalo (or buffaloes), carp, cod, deer, fish (or fishes), kakapo, salmon, sheep, shrimp or shrimps.
Уугуул Америкчуудын дийлэнх нэр олон тоон дээр хувирдаггүй (Cherokee, Cree, Comanche, Delaware, Hopi, Iroquois).