Аргалант сум
ᠠᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Төв |
Газар нутаг | |
• Нийт | 1,210 км2 (470 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 1,612 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | +976 (0) 2742 |
Аргалант сум нь Төв аймгийн сум юм. Нийслэл Улаанбаатар хотын баруун талд оршино. 1210 км2 газар нутагтайгаас 940 км2 нь бэлчээр, 160 км2 нь тариалангийн талбай юм. 2005 оны байдлаар 387 өрхийн 1892 оршин суугчтай[1]. Сумын төвөөс Улаанбаатар хот[2] хүртэл 82 км зайтай. Тус сум нь 1977 онд Атрын хоёрдугаар аяны үеэр байгуулагджээ.
2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2013 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
▼1,901 | 1,949 | 1,903 | 1,881 | 1,906 | 1,955 | 1,964 | ▼1,764 | ▼1,585 | ▼1,585 | ▼2,111 |
Эдийн засгийн голлох салбарууд нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, худалдаа, аялал жуулчлал болно. 2004 оны байдлаар 44,000 орчим толгой мал тоологдсоноос 18,000 нь ямаа, 20,000 нь хонь, 2,200 нь үхэр, 4,000 нь адуу, 6 нь тэмээ байв[4]. 2011 онд 74,102 толгой малтай болсноос тэмээ 12, адуу 5036, үхэр 4069, хонь 37382, ямаа 27603 тооны байлаа.[5]
Төв аймгийн албан ёсны цахим сүлжээ[permanent dead link]
<ref>
tag; no text was provided for refs named стат2011