Артиллер, Цэргийн Инженер, Холбооны Цэргийн Түүхийн Музей | |
---|---|
Военно-исторический музей артиллерии, инженерных войск и войск связи | |
Байгуулагдсан | 1703 он |
Байршил | ОХУ, Санкт-Петербург хот, Александровский парк - 7, Горькийн метроны буудал |
Захирал | Валерий Михайлович Крылов, |
Цахим хуудас | https://artillery-museum.ru |
Артиллер, Инженер, Цэргийн Холбооны Цэргийн Түүхийн Музей буюу Артиллерийн Музей нь ОХУ-ын Санкт Петербург хотын Кронверкийн далангийн эрэг дагуу байрладаг цэргийн музей юм. Энэ музей нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяанд байдаг. Музейн үзмэрүүд нь оросын армийн артиллер, инженер, холбооны цэргүүдийн түүхэн дүрэмт хувцас, зэвсэг, хэрэглэл, бусад эд зүйлсээс бүрддэг.
Тус музейг 1703 онд Петр хааны зарлигаар хуучны их буунуудыг хадгалах зорилгоор Санкт-Петербургт Цейхгауз (герман: Zeughaus, зэвсгийн байшин) нэртэй байгууламж барьснаар эхэлсэн гэж үздэг. 1776 онд Г.Г.Орлов Литейний тушаалаар гурван давхар зэвсгийн барилга барьж, музейн ховор эд зүйлсийг хадгалах дурсгалт танхим хоёр давхарт байрлуулсан. 1877-1883 онд Санкт-Петербургийн их бууны музейн түүхийн каталогийг хэвлүүлсэн. 1903 оноос Артиллерийн Музей (Артиллерийским музее) гэж нэрлэв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр музейн цуглуулгын ихэнх хэсгийг Новосибирск руу шилжүүлж, үлдсэн гуравны нэг орчим хэсэг нь бүслэлтийн дотор үлджээ. Дайны нөхцөдп "Новосибирск", "Ленинград" хотод байсан үзмэрийг хадгалахаас гадна, төрийн байгууллагаар явуулын түр үзэсгэлэн гаргаж, фронтоос шинэ ховор үзмэр цуглуулах ажлыг зохион байгуулсан. Дайны дараа Ленинград хотод үзмэрүүдийг нүүлгэн шилжүүлэн 1963 онд Инженерийн Цэргийн Төв Музейтэй нэгдэв. 1965 онд Холбооны Цэргийн Музейтэй нэгдсэн. Энэ үеэс эхлэн Артиллер, Инженер, Цэргийн Холбооны Цэргийн Түүхийн Музей гэж нэрлэх болсон. 2002 оны 11-р сард музейн барилга, үзмэрийг сэргээн засварласны дараа музейн хашаанд буу, өөрөө явагч их буу (ACS), пуужингийн систем, хэд хэдэн танкийн 250 гаруйг дэлгэн тавьсан. 2019 оны арваннэгдүгээр сард музейн үүдний өмнө Михаил Калашниковын хөшөөг нээсэн.
Энэхүү музейн үзмэр нь 17,000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай, 13 танхимтай. Үзмэр нь төрөл бүрийн их буу, сум, цэргийн инженерийн техник хэрэгсэл, цэргийн холбооны хэрэгсэл, байлдааны хошуу, цэргийн дүрэмт хувцас, байлдааны зураг, графикийн бүтээлүүд, их бууны хөгжлийн бүхий л үеийн түүхийг харуулсан шагнал, тэмдэг тэмдэглэгээ зэргийг дурдаж болно. М.И.Кутузовын дурсгалын байшин-музейн үзмэр, 15-17-р зууны Баруун Европын орнуудын зэвсгийн цуглуулга, музейн гаднах 250 гаруй артиллер, инженер, холбооны техник, зэвсэг техникүүд нь зочидын сонирхлыг татдаг.
I давхар
II давхар
III давхар
Лхагва гарагаас Ням гараг хүртэл 11:00 - 18:00 цаг хүртэл ажиллаж, Даваа, Мягмар гараг болон сарын брийн сүүлчийн Пүрэв гарагт амардаг.
ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ:
Хүүхэд:
Насанд хүрэгчид