Байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй хүний үйл ажиллагааны хор хөнөөлтэй талуудыг Байгаль орчны голлох асуудлууд хэмээн, доор цагаан толгойн үсгийн дагуу жагсаав.
- Агаарын бохирдол- чулуун нүүрсний хэрэглээ, үйлдвэржилт, машины түлш шатахууны утаа, тасалгааны агаарын чанар гэх мэт.
- Байгаль хамгаалал- Төрөл зүйл аюулд өртөх, Төрөл зүйлийн мөхөл, Шүр цайралт гэх мэт.
- Бохирдол-нүүрсний үйлдвэрлэл, эх сурвалж тодорхойгүй бохирдол, гэрлийн бохирдол, чимээний бохирдол, дүрсний бохирдол гэх мэт.
- Генетикийн инженерчлэл-Генетикийн бохирдол, Генетикийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүний талаарх санал зөрөлдөөн гэх мэт
- Нанотехнологи- нанохор, нанобохирдол гэх мэт.
- Орчны доройтол-замагшил, амьдрах орчны сүйрэл, давст нуур гэх мэт.
- Орчны эрүүл ахуй-Агаарын чанар, Цахилгаан соронзон орон, Радио идэвх, тасалгааны агаарын чанар гэх мэт.
- Озоны давхарга цооролт-биологийн төрөл зүйл нарны хэт ягаан туяанд хордох гэх мэт.
- Уул амьсгалын өөрчлөлт- Дэлхийн дулаарал, чулуун нүүрс, далай тэнгисийн ус нэмэгдэлт, хүлэмжийн хий гэх мэт
- Усны бохирдол-хүчлийн бороо, далай тэнгисийн бохирдол, далайн хог хаягдал, газрын тосны бохирдол, бохир ус, далайн тэнгисийн хүчил, усан завины бохирдол гэх мэт.
- Хог хаягдал- Электроникийн хаягдал, ялгадас, эмнэлгийн хог хаягдал, барилгын хог хаягдал гэх мэт
- Хөрсний гэмтэл-хөрсний бохирдол, цөлжилт, хөрсний нуралт гэх мэт
- Хүн амын хэт өсөлт-шарил, ундны усны асуудал, улс орны хүйсийн тэнцвэргүй байдал гэх мэт.
- Цөмийн асуудал-Цөмийн хог хаягдал, цөмийн цахилгаан станц, цөмийн болон цацраг идэвхийн хордлого, цөмийн аюулгүй байдал, өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлын менежмент гэх мэт
- Эрчим хүч-Эрчим хүчний зохистой хэрэглээ, Сэргээгдэх эрчим хүч, нүүрсний хэрэглээнээс үүдсэн байгаль орчны асуудал, усан цахилгаан станц гэх мэт.