Барыын-Хемчик («Баруун Хэмчиг»; Орос: Барун-Хемчикский кожуун ; тув. Барыын-Хемчик кожуун) — ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын хошуу. Хүн амын тоо — 14.7 мянга (2002). Үүнээс хошууны төв Кызыл-Мажалык суурин/суманд 5 мянга нь суудаг.
Барыын-Хемчик («Баруун Хэмчиг») нь Тува орны баруун биед байрладаг. Хемчик («Хэмчиг»), түүний цутгал Барлык («Барлаг») зэрэг голтой. Хэдий харъяалагддаггүй ч гэсэн Ак-Довурак хот Кызыл-Мажалыкаас холгүй энэ хошууны нутгийн төвд нь оршдог.
Барыын-Хемчик («Баруун Хэмчиг») хошуу дотроо 9 суманд (Орос: сельское поселение ба сумон ; тув. сомон) хуваагддаг.[1]
Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.