Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Батцэнгэл сум
ᠪᠠᠲᠤᠴᠡᠩᠭᠡᠯᠰᠤᠮᠤ | |
---|---|
Архангай аймаг дахь Батцэнгэл сум | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сумын төв | Жаргалант |
Газар нутаг | |
• Нийт | 3,536.5 км2 (1,365.5 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,774 |
• Нягтрал | 1.1/км2 (3/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Вэб сайт | http://battsengel.ar.gov.mn/ |
Батцэнгэл — Монгол улсын Архангай аймгийн сум.
Манж чин улсын цэрэг Халхын ноёд дайчдын оролцоотойгоор Ойрадын Галдан Бошгот хааны цэргийг 1696 онд дарахад Түмэнхэн сайн ноёны угсааны Тоба тайжийн хөвгүүн Намжил тайж гавьяа байгуулсны учир Энх-Амгалан хаанаас түүнийг тэргүүн зэрэг тайжид өргөмжилж, Түшээт хан аймгийн Ачит гүн Ядамын нутгаас газар таслан шинээр хошуу байгуулж засаг ноёноор соёрхож шагнал үзүүлсэн ажээ. Хожим Түмэнхэн Сайн ноёны удмын ноён Манжийн нэрийн өмнөөс Ойрадын хүчтэй тулалдаж сайн зүтгэснийг үнэлэн түшээт хан аймгийн нутгаас 19 хошууг таслан бүтэн аймаг байгуулж, Халхын 4 дэх Сайн ноён хан аймаг байгуулж, 1725 онд үүсгэсэн түүхтэй.