Бегю хаан

Бегю хаан (?-716) бол 716 онд хожуу Түрэг улсын Капаган хааны дараа хэсэг хугацаанд хаан байсан хүн юм. Тэр бол Капаган хааны хүү. Түрэг улсын баруун зүгт хийсэн аян дайнд олон тулаанд гавьяа байгуулжээ. Күлтегин жанжны удирдсан цэргийн бослогод Бегю хаан болон Капаган хааны шадар ноёд алагдаж, тус жилдээ Элтэрэс хааны ууган хүү Могилян нь Бегю хааныг залгамжилжээ.

Өмнөх
Капаган хаан
Хожуу Түрэг улсын хаан
716
Дараах
Билгэ хаан