Борис Будаев (орос. Бори́с Дугда́нович Буда́ев, 1957 оны 7-р сарын 27-нд ЗХУ-ын Буриад-Монголын Автономит Бүгд Найрамдах улсын Баргузины Соёл тосгонд төрсөн) — зөвлөлтийн дараа нь узбекийн чөлөөт бөхийн тамирчин. ЗХУ-ын спортын гавьяат мастер (1989). ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын биеийн тамрын гавьяат ажилтан. 1989 оны Чөлөөт бөхийн 68 кг жингийн дэлхийн аварга.
1957 онд олон хүүхэдтэй малчин айлд төрсөн.
Федор Махутовын чөлөөт бөхийн шавь байсан. 1982 онд Буриад улсын Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийг төгссөн.
1979 онд Улаанбаатар хотод чөлөөт бөхийн өсвөр үеийнхний дунд дэлхийн аварга цол хүртсэн.
1982 оны Европын аварга. 1985 оны ЗХУ-ын аварга. 1989 оны Чөлөөт бөхийн 68 кг жинд дэлхийн аварга, олон улсын тэмцээнд түрүүлсэн.
1996 онд Ази тивийн аварга, Узбекистаны Олимпийн шигшээ багийн тамирчин болсон.
1998 онд Сан-Франциско хотод болсон гаригийн ахмад тамирчдын олон улсын тэмцээнд түрүүлж, Алтан хаалганы цом, Алтан цомын эзэн болсон.
1994 онд Буриад улсын Ардын Хурлын депутатаар сонгогдож байсан.
ОХУ-ын Буриад улсын бөхийн холбооны ерөнхийлөгч. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны FILA-гийн календарьт багтсан “Гран при” ангилалд багтсан Борис Будаевын нэрэмжит олон улсын тэмцээн тус улсад болдог байна.
2018 оны 11-р сард Борис Будаевыг Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасан.