Булган сум (Архангай)

Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ
УлсМонгол
АймагАрхангай аймаг
Сумын төвБулгийндэнж
Газар нутаг
  Нийт3,219.5 км2 (1,243.1 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,838
  Нягтрал0.8/км2 (2/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Булган сум нь Архангай аймгийн сум юм. Сумын төв нь Улаанбаатар хотоос 526 км, Цэцэрлэг хотоос 36 км зайд байрладаг. Тамир, Тусгалт, Баянбулаг, Зуунмод гэсэн дөрвөн багтай.

Тус сум нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сум, Архангай аймгийн Ихтамир, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдтай хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, ой мод бүхий газар нутагтай. Далайн түвшнээс дээш 2500м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 321946 га нутаг дэвсгэртэй. Нутгийн дөрөвний нэгээс илүү талбайг ой эзлэх бөгөөд шинэс, хуш, гацуур, хус, улиас, бургас, хайлаас зэрэг мод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, таргаван шийр гэх мэтийн жимс жимсгэнэ, эмийн ургамал элбэг ургадаг.

Уул хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр бор гөрөөөс, үнэг хярс тарвага, зурам зэрэг амьтад элбэг.

Газар хөдлөлийн эрчим 8 балл.

Тус сумын нутгаар Урд Тамирын гол урсан өнгөрөх бөгөөд Зуу модны гол сумын төвийн дундуур урсдаг. Урд Тамирын эхэнд байдаг Тэх харайхын хавцал нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай.

Цаг уурын нөхцөл

[засварлах | кодоор засварлах]

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -250 С
  • 7 дугаар сарын дундаж температур +200С
  • Жилийн дундаж салхины хурд 4-6м/с
  • Жилийн хур тунадсын нийлбэр 300-400мм.

Нийт газар нутгийн хэмжээ 321946,5 га.

Зориулалт Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 156881,3 48,7%
Ойн сан бүхий газар 95134 29,5%
Усан сан бүхий газар 10373 3,22%
Тусгай хэрэгцээний газар 0 0%
Тосон суурингийн газар 185,7 0,05%
Зам шугам сүлжээний газар 321,03 0,09%
Тусгай хамгаалалттай газар 67214 20,8%

Түүх дурсгалын газар

[засварлах | кодоор засварлах]

Тус сумын Ар хөшигтийн агуйд эртний хүмүүс амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны сүг зураг, дөрвөлжин булш, буган хөшөө, хиргэсүүрүүд, Түрэгийн үед холбогдох булш зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд бий.

  • Майдар чулуу (18–р зууны үед босгосон 2 м өндөр бурхан)
  • Буган хөшөө (Сумын төвөөс урагш Тээлийн амны хөшөөгийн дэнжид байх 1.5 м өндөр чулуун буган хөшөө)
  • Бөх мод

Мал сүргийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Сумын хэмжээнд 93138 толгой малтайгаас 8846 адуу, 23914 үхэр, 28582 хонь, 31796 ямаа байна. Нийт малчин 586 өрх, 85 малтай өрх байна.

Архангай аймгаас Баянхонгор аймгийг холбосон шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж

[засварлах | кодоор засварлах]

Сумын төв нь эрчим хүчний системд холбогдсон.

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худгаас 70 гаруй иргэн 3 аж ахуй нэгж байгууллага, албан газрууд ундны усаа авч байна.

Сумын хүн амын 45 хувь нь залуу болон дунд насныхан, 41 хувь нь хүүхэд, 14 хувь нь ахмадууд байна.

Зуунмод багт байрлах 9 жилийн сургалттай дунд сургууль 1973 онд 346 сурагч, 18 багш ажилчин, 2 хичээлийн байртай байгуулагдсан бөгөөд өнөөдөр 10 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтад 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамрах суралт 98.6 хувь, суурь боловсролын хамрах сургалт 97.3 хувь хүрсэн. 21 багш, 19 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

1985 онд уурын зуухтай, 80 хүүхдийн дотуур байр ашиглалтад орсон.

1988 онд ашиглалтад орсон Эрүүл мэндийн төв нь Зуунмод багт байршилтай. 10 ортой тус төв 1 их эмч, 5 бага эмч, 4 сувилагч, нийт 22 ажилтантай.

1952 онд ашиглалтад орсон 300 хүний суудалтай соёлын төвийн модон барилга ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан хэдий ч тус барилгад үйл ажиллагаа явуулан урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгаа зэрэг үйл ажиллагааг 5 ажилтантайгаар явуулж байна.

2013 онд шинэ спорт зал ашиглалтад орж, сурагчид болон аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдад үйлчлэн, үйл ажиллагаагаа явуулж байна.

Ажиллах хүч салбараар:

Салбар Хэмжих нэгж 2014 он
Сумын төвд Хөдөө Нийт
Аж үйлдвэр Хүн 13 2 15
Хөдөө аж ахуй Хүн 156 430 586
Үйлчилгээ Хүн 210 18 228

Төрийн байгууллагад 141 хүн ажиллаж байна.

Булган сумын төв нь мал аж ахуй, модны үйлдвэрлэлийн давамгайлсан суурин юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 га-аар нэмэгдсэн.

Сумын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал.

  • Олон нийтийн бүс – 72,74 га
  • Үйлдвэрлэлийн бүс  - 0 га
  • Ногоон байгууламж, амралт,
  • Аялал жуулчлалын бүс -2,3 га
  • Хөдөө аж ахуйн бүс -15688,3 га