Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Байгуулагдсан | 1938 он |
Сумын төв | Жаргалант |
Газар нутаг | |
• Нийт | 4,977.33 км2 (1,921.76 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,137 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Булган сум нь Баян-Өлгий аймгийн сум юм. Сумын төв Жаргалант нь аймгийн төвөөс 300 км, Улаанбаатар хотоос 2000 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 1935 метрийн өндөрт оршино. Булган сумын иргэдийн 90% нь казах, 10% орчим нь урианхай, үлдсэн нь бусад ястнууд. Тус сум нь 7 баг (Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөхөл, Улаанхус), 1100 өрх, 5900 хүн, 100000 толгой малтай.
1930-аад оны сүүлчээр Булган сумыг байгуулах ажил явагдахаас өмнө Базархул, Тайлах сум гэдэг отог омгийн нэрээр нэрлэгдсэн хоёр сум байв. Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хавсарсан 50-р хурлаас Ховд аймгийн казах, урианхай зэрэг бага ястанд газар нутаг хуваан олгож, үндсэн сумдыг байгуулах талаар томилсон улсын комиссын шийдвэрээр 1938 оны 8-р сарын 8-ны өдөр Ховд аймгийн харьяанд одоогийн Булан сум нь Сайхан гэдэг газарт Хужирт нэртэйгээр 6 багаар зохион байгуулагдсан. Ийнхүү сумын нам, захиргааны удирдах хүмүүсийг сонгож, нам захиргаа залуучуудын байгууллагыг багтаасан эсгий гэрт албан ажлаа явуулж эхэлсэн байна. Мөн оны сүүлчээр сумын хүн, мал эмнэлгийн салбар, 1939 онд бага сургууль, 1941 онд артель байгуулагджээ.
Булган сум нь Монгол Улсын баруун хойд хязгаар Монгол Алтайн нурууны өвөр хажуугаас эхтэй Булган голын саваар оршдог. Сумын нийт нутгийн хэмжээ нь 497.8 мянган гектар бөгөөд хамгийн нам газар болох Их Нарийн далайн түвшнээс дээш 1517 метрт байдаг. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм. Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км, баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумдтай 85 км үргэлжлэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нуруудаар хил залгадаг. Мөн баруун хойд хэсгээр 120 км үргэлжилэх Булганы Түргэн, Гурван Жаргалант, Туулайт, Хоёр Төмөрт, Эндэртийн зэрэг нуруунуудаар БНХАУ-тай хиллэдэг.
Сумын нийт нутгийн 462.5 мянган га нь хөдөө аж ахуй эрхлэхэд тохиромжтой бөгөөд үүний 71.1 мянган га нь тариалангийн газар, 356.1 мянган га нь бэлчээр, хадлангийн газар, 27.4 мянган га нь хилийн шугам, 4.2 мянган га нь ой мод, 2.7 мянган га нь гол, нуур, 0.7 мянган га нь зам, үлдсэн 0.29 мянган га нь сумын төв, айл өрх, хашаа, байшин барилга, холбооны шугам тус тус эзэлдэг.