Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
![]() | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сумын төв | Өндөрхошуу |
Газар нутаг | |
• Нийт | 7,111 км2 (2,746 бээр2) |
Хүн ам (2020) | |
• Нийт | ▲ 2,146 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 21090 |
Булган (ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ) — Монгол улсын Дорнод аймгийн сум.
Ардын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 23-ны өдрийн 32-р тогтоолоор хуучин засаг захиргааны нэгжийг өөрчлөн байгуулахад Баруун их сумын суурин дээр Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-уулын хошууны “Баян Булган” сум 1931 онд үүсэн байгуулагджээ. Дорнод аймаг 1931 онд анх 24 сумтай байгуулагдахад 13 багтай, 700 гаруй өрхтэй, 1500 хүн амтай 80 мянган малтай “Шинэ Булган” сум зохион байгуулсан түүхтэй.
Тус сум нь зүүн хойд, зүүн талаараа Баянтүмэн сум, зүүн урдуураа Матад, урдуураа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, баруун талаараа Хөлөнбуйр, баруун хойгуураа Цагаан-овоо сумтай тус тус хиллэдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 600, аймгийн төв Чойбалсан хотоос 50 км зайтай. Тус сум нь 711,1 мянган га нутаг дэвсгэртэй. 510 өрх, 1775 хүн амтай. Нийт 42,8 мянган малтай. Мал аж ахуй, газар тариалан зонхилон эрхэлдэг.
Аймгийн төвөөс эрчим хүчээр хангагдсан, Мянганы замын дагуу зах зээлд ойрхон дэд бүтэц хөгжих боломжтой. Өвөр уртын булаг, Бага уулын шанд, Туг уул, Эрхтийн бүрд, Булган уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Өвөлдөө -7 хэмээс –38,5 хэм хүртэл хүйтэрч зундаа +14,5 хэмээс +25,7 хэм хүртэл халдаг. Жилийн хур тунадас дунджаар өвөлдөө 4 мм, зундаа 3 мм хүртэл байна. Бэлчээрийн зонхилох ургамал: Хиаг, хялгана, агь Чоно, хярс, мануул, үнэг, дорго, тарвага, зурам, туулай, зээр, бор гөрөөс, элээ, хэрээ зэрэг ан амьтад, жигүүртэнтэй. Нутгийн иргэд Булган уул, Норовлин, Жавхлант, Мөнх, Хүүхдийн овоо, Туг, уул зэрэг овоог тахиж шүтдэг.[1]
Сумын төв Өндөрхошуу. Дорнод аймгийн төв Чойбалсангаас 50 км, улсын нийслэл Улаанбаатараас 600 км зайтай.[2] Нийт 7111 км кв нутагтай. Засаг захиргааны нэгжийн хувьд Өндөрхошуу, Хулсаншанд, Баян-Уул, Чулуут гэсэн 4 багтай