Бэрх (тосгон)

БэрхХэнтий аймгийн Батноров сумын нутагт байх тосгон. Улаанбаатар хотоос зүүн тийш 400 км, Чингис хотоос 70 км зайд оршдог Бэрх хотыг 1994 онд УИХ-ын тогтоолоор орон нутгийн хотын статустай болгосон юм. Бэрх хот нь энэ үед ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн, тэдний ар гэр 2000 орчим хүнтэй нийлээд 10000 орчим оршин суугчидтай, уурхайд нь 1200 гаруй хүн ажиллаж байжээ. Тэр үед уурхайд 300 шахам хүн ажиллаж, жилд 35-40 мянган тонн өндөр чанарын хайлуур жонш гаргадаг, сургууль, эмнэлэг, ахуйн үйлчилгээ, бусад нийгмийн зориулалттай объектуудаар бүрэн хангагдсан, сумын төвүүдээс хамаагүй өндөр хөгжилтэй амьдрах нөхцөлтэй байжээ. Тухайн үедээ уулын цех нь Монгол Улсын хамгийн гүн буюу 417 метр гүнтэй 2 босоо ам бүхий 2.1 сая тонн өндөр агуулгатай жоншны нөөцтэй орд байсан ба 1994 он хүртэл үйл ажиллагаа явуулж, нөөц нь бүрэн дууссан шалтгаанаар хаагдан усан консервацид тавигджээ. Уулын цехийн уурхай хаагдсанаар олон зуун уурхайчид ажлын байргүй болж, амьдрахын эрхээр тарж бутарч эхэлсэн ч өнөөг хүртэл ахмад уурхайчид, тэдний ар гэр, үр хүүхдүүд уурхайчдын хотдоо амьдарсаар байгаа юм. Монголын өнгөт металын ууган уурхайнуудын нэг Бэрхийн уурхайгаар дамжаагүй уул уурхайн мэргэжилтэн, уул уурхайн салбарын удирдлагууд бараг байхгүй юм.

2006 оны байдлаар 3,890 оршин суугчтай[1].

Бэрх нь жоншны уурхайг түшиглэн байгуулагдсан. 2006 оны байдлаар 42,000 орчим толгой малтай бөгөөд бэлчээрийн хомсдол ажиглагдаж буй[1].

Хэнтий аймгийн Бэрх нь Уурхайн тосгон юм. 1954 онд анх байгуулагдсан. Энэ уурхай нь эдүгээ 61 дэхь жилээ ажиллаж байгаагаа хуучны уурхайнуудын нэг юм. Бэрхийн уурхай нь Монголын эдийн засгийн идэвхитэй хэдэн уурхайн нэг бөгөөд одоогоор хотжиж эхэлсэн томоохон суурин юм. 20-иод салбар уурхайтайгаар хайлуур жонш олборлон экспортлосон. Экспортын оргил үедээ 170-189 мянган өндөр агуулгатай жонш олборлон борлуулж, Монгол Улсын төсвийн 25-30 хувийг бие даан бүрдүүлж байсан түүхтэй уурхай юм. 1971 онд тус уурхай нь социалист хөдөлмөрийн гавшгайч уурхай болж, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.

Бэрхийн уурхайн музей

[засварлах | кодоор засварлах]

Бэрх хотод “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг байгуулж байна. Тус төвийн газрын гүний үзүүллэгийн хэсгийг хуучин Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн бүтээж байгаа аж. Тодруулбал, газрын гүнд гадаргаас доош -45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий орчинд төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус төвийн төсөл нь газрын дээр болон газрын доорх бүтээн байгуулалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нийтдээ гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм.

“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн салбар Монгол Улсад үүсч хөгжсөний 100 жилийг угтан бүтээн байгуулж байна.

Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв төслийн нэгжийн захирал Н.Батболд төслийн зорилго, хэрэгцээ, өнөөдөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын удирдан явуулж байна.

Бэрхийн хаагдсан далд уурхайг түшиглэн байгуулж буй “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн газрын гүний үзүүллэгийн хэсгийг хуучин Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн газрын гүнд гадаргаас доош -45 метрт, 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий орчинд төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад оруулжээ.

  1. 1.0 1.1 Орон нутгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр: Хагас жилийн тайлан 2007Archive copy (Memento 28. Тавдугаар сар 2008 цахим архивт)