Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн

Жон Болтон Бүгд найрамдахчуудын хурал дээр

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (англи. International Republican Institute) нь 1983 онд байгуулагдсан, удирдлага нь АНУ-ын Бүгд Найрамдах Намын гишүүдээс бүрдсэн, дэлхий даяар ардчиллыг хөгжүүлэх зорилготой ашгийн бус байгууллага. АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Америкийг болон ардчиллалыг дэмжигч бусад улс төрийн хүчнийг санхүүжүүлдэг зарим сангуудтай нягт хамтран ажилладаг байгууллага.

Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хуралд Лора Буш оролцож байна.

БНОУХ-гийн Удирдах зөвлөлийн даргаар 2018 оноос АНУ-ын Аляска мужаас сонгогдсон сенаторч Дениэл Скот Салливан ажиллаж байна.

Хүрээлэнгийн үйл ажиллагааны санхүүжилтийг АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Конгрессаас авдаг бөгөөд хувийн корпорацууд, сангийн хандиваас бүрддэг байна.

100 гаруй оронд өөрийн хөтөлбөрийг Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээний хамтаар хэрэгжүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 75 улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн Их Британий Олон улсын хөгжлийн байгууллага (DFID) зэрэг Европын хэд хэдэн сан, байгууллагууд, бусад Барууны улс орнууд болон НҮБ-ын олгосон тэтгэлгээр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг. БНОУХ-гийн улс орнууд дахь салбар сүлжээ болон орон нутгийн түншлэгч нартай тогтоосон урт хугацааны түншлэл нь тус хүрээлэнг олон төрөл улс төрийн орчин нөхцөл, жишээ нь мөргөлдөөний дараах нөхцөл зэрэг, орчинд дэлхийн хэмжээгээр түргэн хугацаанд өөрийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг олгож байдаг юм.

Монгол дахь үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсад парламентын тогтолцоог хөгжүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулах мөн түүнчлэн сонгуулийн тогтолцоог сайжруулах ажлын хүрээнд УИХ, УИХ-ын гишүүд, улс төрийн намууд болон Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран ажиллаж ирсэн.

Хүрээлэнгийн албан ёсны цахим хаяг: https://www.iri.org/