Гурванбулаг сум
ᠭᠤᠷᠪᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Байгуулагдсан | 1931 он |
Дахин байгуулагдсан | 1942 он |
Сумын төв | Авзага |
Газар нутаг | |
• Нийт | 2,686.05 км2 (1,037.09 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,267 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Гурванбулаг гэж Монгол улсын Булган аймгийн сум байдаг. 2686 км² газар, 3,123 хүнтэй.
Гурванбулаг сумын нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны хойд хэсэг, Бишрэлт гүний хошууны урд хэсэг байв. Монгол улсын 1924 оны засаг захиргааны өөрчлөлтөөр дээрх бүтэц харгалзан Богд хан уулын аймаг, Хангай хайрхан уулын хошуу, Авзага хайрхан уулын хошуу болон өөрчлөгджээ.
1931 оны өөрчлөн байгуулалтаар шинээр 13 аймаг, 311 сум хуваахад Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум зохион байгуулагдаж, 1942 онд шинэ байгуулагдсан Булган аймагт шилжжээ. 1956 онд Авзага сумыг татан буулгаж ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлж өнөөгийн нутаг дэвсгэр тогтсон.[1]
Гурванбулаг сум Булган аймгийн нутгийн баруун урд захад 2686 км² газар нутаг харьяалан оршдог.
Баруун хойд талаараа Могод, хойд талаараа Хишиг-Өндөр, зүүнээрээ Дашинчилэн, зүүн урд талаараа Рашаант, урдуураа Архангай Хашаат, баруунаараа Архангайн Өгийнуур сумтай хиллэдэг.
Улаанбаатар хотоос 270 км, Булган хотоос 150 км зайтай. Уртаашаа 80 км, сумын төв д.т.д. 1097 м өндөрт байдаг.[1]
|
|
Зориулалт | Хэмжээ (га) | Эзлэх талбай |
---|---|---|
Хөдөө аж ахуйн газар | 229107 | 85.3 |
Ойн сан бүхий газар | 6 | 6 |
Усан сан бүхий газар | 32 | 0.01 |
Тусгай хэрэгцээний газар | 37190 | 13.8 |
Хот тосгон, бусад суурингийн газар | 1667 | 0.6 |
Зам, шугам сүлжээний газар | 609 | 0.2 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. I сард -18 °С, IV сард +20 °С хэмтэй байна. Жилд 150-300 мм хур тунадас унана.[1]
Гурванбулаг суманд 2012 онд 3,123 хүн аж төрөн сууж байв. Хүн амын 20 сумын төвд байдаг.
Сумын хүн амын 20.2 хувь нь хүүхэд, 61.4 хувь нь залуучууд, 14.8 хувь нь дунд насныхан, 3.6 хувь нь хөгшид байна.
Суманд сургууль (320 хүүхдийн), дотуур байр (80), цэцэрлэг (55), эмнэлэг (10 ортой), спорт заал, биеийн тамирын талбай (8859 м²), соёлын төв, номын сан, банк (2), ахуйн үйлчилгээний төв (25 өрөө), музей, буддын шашны хийд бий.[1]