Тогоон хаан Гүнтөмөр | |
---|---|
Монгол улсын хаан | |
Хаанчлал | 1399-1402 |
Бусад хэргэм | Тогоон хаан[1] |
Төрсөн огноо | 1377 |
Өнгөрсөн огноо | 1402 |
Өмнөх | Элбэг нигүүлсэгч хаан |
Удаах | Өрөгтөмөр хаан |
Эцэг | Элбэг нигүүлсэгч хаан? |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Гүнтөмөр |
Гүнтөмөрийн гарал үүслийн тухайд “Эрдэнийн товч” зэрэг Монгол шастируудад түүнийг өмнөх Элбэг нигүүлсэгч хааны их хөвгүүн хэмээн тодорхойлсон бөгөөд Төмөрийн улсад эмхэтгэсэн Персийн түүхийн материалд Алтан ургийн бусад салбарууд хэмээн дүрсэлсэн байдаг.[баримт хэрэгтэй] Гэвч Гүнтөмөрийн “Эрдэнийн товч”-д мэдээлсэнээс өмнөх болон дараачийн удмын бичиг үнэмшилгүй тул олон эрдэмтэд Гүнтөмөрийг Аригбөхийн удмын хүн гэж үздэг.[2]
Гүнтөмөр хаан 1377 оны улаагчин могой жил дор төрсөн бөгөөд 1400 оны цагаан луу жил дор хаан ширээнд суужээ хэмээн Эрдэнийн товчоо бичжээ. “Алтан товч”-д Гүнтөмөр өмнөх хаан Элбэгийг туулай жил (1399) алсны дараа хаан ширээнд суусан гэж тэмдэглэжээ. Энэ хааны үед түүний өмнөх хааны үеэс эхэлсэн Ойрад ба Зүүн Монголын хагарал гүнзгийрэв. 1402 оны хар морин жил нас баржээ.
Өмнөх Элбэг нигүүлсэгч хаан |
Монголын Их Хаан 1399-1402 |
Дараах Өрөгтөмөр хаан |