Дагвын Лувсаншарав

Дагвын Лувсаншарав
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилХөгжмийн зохиолч

Дагвын Лувсаншарав - (1927 оны 6 дугаар сарын 1-нд төрж, 2014 оны 5 дугаар сарын 25-нд нас барсан) - Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч.

Дагвын Лувсаншарав 1927 оны зургаадугаар сарын 1-нд БНМАУ-ын Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ.

Түүнийг төрөхөд эцэг Дагвын түүнд хайрласан алдар нэр нь Балдандорж байсан боловч сүүлд лам багш сахил хүртээж Лувсаншарав гэх болжээ. Эцэг нь морь уях дуртай, адуунд эрэмгий, сумын наадамд зодоглочихдог, дархан хийдэг байжээ. Эх нь А.Уртнасан гэж үйлд уран, мяндагтай лам нарын хиазтай хамба, ноёдын дээл хувцас оёж, сүм хийдийн чимэглэл урладаг хүн байжээ. Түүний өвөг эцэг Цүлтэм нутаг усандаа хүндтэй, мяндаг тушаалтай, номтой хүн байсан байна.

1939 онд Улс даяар бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн өрнөх үед тэрбээр төвөд, монгол бичиг заалгаж, сайн дураараа шалгалтад орж тэнцээд багшилсан байна. Үүний хүчинд сумын бага сургуулийн хичээлийн эрхлэгч, аймгийн намын хороонд бичиг үсгийн багш, жолооч болж байсан байна.

1942-1944 онд Хэнтий аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч,

1944 онд Улаанбаатар хотод нүүж иржээ.

1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин,

1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш,

1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч,

1954-1959 онд ЗХУ-ын Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан.

1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш,

1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч,

1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан.

1989-2004 он хүртэл УАДБЧ-ын зөвлөхөөр ажилласан.

Тэрбээр 2014 оны 5 дугаар сарын 25-нд нас барж, Дагвын Лувсаншарав агсныг эцсийн замд нь үдэх ёслол түүний алтан тайз Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 5 дугаар сарын 30-нд болсон байна.Өгөөмөр бүжин

2017 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ойг өргөн тэмдэглэж, Монголын урлагийн ажилтны холбоо, Д.Лувсаншарав сан, түүний үр хүүхдүүд хамтран “Д.Лувсаншарав судлал” эрдэм шинжилгээний хурлыг Монголын театрын музейд зохион байгуулжээ. Мөн энэ үеэр “Д.Лувсаншаравын амьдрал, уран бүтээл” үзэсгэлэн гаргаж, мөн Д.Лувсаншаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучдын анхдугаар уралдаан” Улсын Филармонид зохион байгуулж, ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа болжээ.

Д.Лувсаншарав нь хөгжмийн зохиолч Л.Даваахүү, охин СУИС-д төгөлдөр хуурын багш, удаах охин монгол хэлний багш, отгон хүү дуурийн дуулаач Л.Баярсайхан нарын дөрвөн хүүхэдтэй.

  • 1951 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин цол
  • 1963 онд БНМАУ-ын төрийн шагнал
  • 1981 онд БНМАУ-ын Ардын жүжигчин
  • 2000 оны 12 дугаар сарын 26-нд Монгол улсын Хөдөлмөрийн баатар
  • 2013 онд "Нийслэлийн хүндэт иргэн" цол тус тус хүртсэн.
  • "Хан бүргэд" 1966
  • "Нудрага Доржоо" 1975
  • "Шивээ Хиагт" 1971
  • "Ард Аюуш" 1984
  • "Нүцгэн ноён" 1985
  • "Хадам ээж" /Бэсрэг дуурь/
  • "Хожгор түшмэл" /бэсрэг дуурь/ 1990
  • "Хар Хорум" 2002
  • "Нарны домог" 1987
  • "Бөртэ чоно" 1995
  • "Сарны наадам" 1991
  • "Эх орон" 1950
  • "Монгол орон бат оршиг" 1961
  • "Хэзээд бэлхэн" 1965
  • "Мөнхийн Ленин" 1970
  • "Алтан соёмбын дуулал" 1974
  • "Хилийн цэргийн алдар" 1980 зэрэг 10 гаруй магтуу
  • "Цэцэг нуурын хошуунд" 1954
  • "Гайхамшигт лимбэ" 1960
  • "Алдагдсан тамга" 1972
  • "Маш нууц" 1979
  • "Ногоон дарь эх" 1990 зэрэг 10 гаруй хөгжимт жүжиг
  • "Хэрлэн"
  • "Маамуу нааш ир"-1956
  • "Би чамд хайртай"
  • "Эх орон"
  • "Гурван тамирын уянга"
  • "Дурлал хайрыг минь дамжуулаарай" зэрэг олны хүртээл болсон 400 гаруй нийтийн дуу, романсуудтай