Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дашинчилэн сум
ᠳᠠᠰᠢᠨᠴᠢᠯᠢᠩᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Газар нутаг | |
• Нийт | 2,318.96 км2 (895.36 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,008 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Дашинчилэн (ᠳᠠᠰᠢᠨᠴᠢᠯᠢᠩ) нь Булган аймгийн сум юм.
Улаанбаатар хотоос 227 км, аймгийн төвөөс 147 км зайд байрладаг. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумуудтай хил залгадаг. Газар нутгийн хэмжээ 231896 га талбайд оршдог.
Дашинчилэн гэдэг нь Өлзий Жаргалын орон гэсэн утгатай төвөд үг юм.
Дашинчилэн сум нь хуучнаар Үйзэн гүний хошуу, Богдын их шавийн Эрдэм Номун хааны отогт харяалагдаж байсан ба 1924 онд Орон нутгийн засаг захиргаа Жавзандамба хутагтын шавь отгийг өөрчлөн байгуулахаар засгийн газрын төлөөний түшмэл томилогдон ажиллаж шинэ хошуу, сум, 10 гэрийн захиргааг байгуулан "Чин ширээт Монгол уулын хошуу" гэх болсон бөгөөд засаг захиргааны дахин хуваарилалтаар 1931 онд Дашинчилэн сум гэж нэрлэгдэх болсон.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.