Дугуйн даралт

Дугуйн даралт дүүргэгч болон хэмжигч төхөөрөмжийг цэнэглэж байгаа байдал

Дугуйн даралт нь хийлдэг дугуйн дахь даралт юм. Дугуйн даралт нь хийлдэг дугуйны хэрэглээнд чухал үүрэгтэй. Тиймээс ч дугуйг өгөгдсөн даралтаар тохируулан хийлэх, үе үе түүний ажиллах чадвараа хангаж байгаа эсэхийг шалгах, шаардлагатай бол тохирсон хийгээр нэмж хийлэх гэх мэтийн үйлчилгээг хийх шаардлагатай байдаг. Дугуйг тохироогүй даралтаар хийлвэл элэгдэлт хурдсах эсвэл хагарч буудахад ч хүргэх гэмтэй. Дугуйн даралт нь автомашины явалтанд маш их нөлөөтэй. Эргэлзсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийн болон дугуй үйлдвэрлэгчээс өгөгдсөн даралтыг сонгон хийлэх зүйтэй.

Дугуйн даралтыг хэмжих хэмжилтийн нэгж нь бар юм. Өгөгдсөн дугуйн даралт нь абсолют даралт биш харин хэт даралтыг агаарын даралтанд (орчны даралт) харьцуулсан харьцаагаар байна. Тэгэхээр дугуйн 2,5 бар гэдэг нь агаарын даралтаас (агаарын даралт ойролцоогоор 1 бар) 2,5 бараар илүү байна гэсэн үг.[1] Ингээд дугуйны абсолют даралт нь 3,5 бар болно. Дугуйны даралтыг хэмжих багаж нь зөвхөн харьцангуй даралтыг (хэт даралт) заадаг ба энэ тээврийн хэрэгслийн баримт бичигт ч өгөгдсөн байдаг. Европод 2012 оноос хойш дугуйн даралтыг килопаскалиар өгөх болсон (100 кПа нь 1 бартай тэнцүү).

Дугуйн дээр ихэнхдээ даралтын дээд хэмжээг АНУ-д хэрэглэдэг нэгж болох фунтыг харьцах инчийн квадрат (psi)-аар тэмдэглэсэн байна. Шилжүүлэг нь 1 бар нь 14,5 psi-тэй тэнцүү.

Тээврийн хэрэгсэл дээрх эсвэл дугуй үйлдвэрлэгчээс өгсөн дугуйн даралтын хэмжээ нь "хүйтэн" дугуйн дахь даралтын хэмжээ юм. Учир нь дугуйн даралт нь явсан зам эсвэл хурд нэмэгдэх тусам нэмэгддэгтэй холбоотой. Практикт суудлын автомашины дугуйг бага хурдтайгаар ойролцоогоор 10 км зам туулсан үед ч хүйтэнд дугуйнд тооцдог.

  1. Früher, als der Luftdruck noch in Atmosphären gemessen wurde, wurde der Reifendruck in der Einheit Atmosphären-Überdruck (atü) angegeben.