Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дэрэн сум
ᠳᠡᠷᠡᠩᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дундговь |
Байгуулагдсан | 1924 он |
Сумын төв | Цант |
Газар нутаг | |
• Нийт | 3,624 км2 (1,399 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,138 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Дэрэн нь Дундговь аймгийн сум юм. Дэрэн сум нь айргаараа алдартай.
Тус сум нь анх 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт хошууны Дэрэн сум нэртэй байгуулагдаж байсан. Улаанбаатар хотоос урагш 210 км, аймгийн төвөөс зүүн хойш 70 км-т оршдог.
Дундговь аймгийн зүүн хойд хэсэгт:
-Улаанбаатар хотоос 210 км, -Аймгийн төвөөс 66 км зайд байрладаг.
Сум нь 362.2 мянган га нутаг дэвсгэртэй ба бүхэлдээ тал хээрийн бүсэд хамрагдана.Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрцогт сумтай хил залган говь тал хээрийн бүсэд оршдог.
Ургамал-газарзүйн ангиллаар тал хээрийн бүст орших тус сумын нутгийн ихэнх хэсэгт нь тал хээр, нам уулсын заримдаг хээрийн ургамалжилт зонхилно. Нутгийн ихэнх хэсэгт давсархаг бор хөрстэй хялгана-бор будар гант хээр зонхилдог ба таана, хөмөл зэрэг ургамал зонхилон ургаж байна. Хөрсний хувьд талын улаан хөрстэй.
Уур амьсгалын хувьд хуурай хээрийн мужид багтдаг. Агаарын жилийн дундаж температур 2-4 хэм байна. Жилийн цэлмэг өдрийн тоо 100-120 өдөр, жилдээ нар гийгүүлэх хугацаа 3000 орчим цаг байдаг. Жилд орох хур тундасны хэмжээ одоогоос 20 жилийн өмнө 100-120 мм байсан бол сүүлийн жилүүдэд энэ хэмжээ багасаж дунджаар 60-90 мм болсон байна. Сүүлийн жилүүдэд зуны улиралд хур тундасны хэмжээ багасахын зэрэгцээ хурц нартай өдрийн давтамж, тоо ихэссэнээр зун намартаа аган болж байна. Нутаг дэвсгэрийн өндөржилтийн ялгаа бага тул салхи ихтэй нутагт тооцогдож байна. Олон жилийн дундаж салхины хурд 3-5 м/с сүүлийн жилүүдийнх 4-6 м/с болж 12 м/с дээш шороон шуургатай дөрийн тоо ихэссэн хамгийн их хурд 40 м/с хүрч байна.
Засаг захиргааны 4 багтай сумын нийт 2343 хүн амтай ба 585 өрхтэй, 9 жилийн дунд сургууль, хүн эмнэлгийн салбар, хүүхдийн цэцэрлэг зэрэг төсөвт газрууд, ХААН банк, Холбоо, мал эмнэлэг гэх мэт төрийн өмчийн бус байгууллагууд ажиллаж байна. Суманд тээврийн хэрэгсэл буюу автомашин 198, мотоцикл 259 байна.
2008 оны жилийн эцсийн байдлаар 131919 толгой малтай байна. Үүнээс Тэмээ -841 Адуу –5618 Үхэр –2646 Хонь-63918 Ямаа-58896 Нийт мал сүргийн 98 хувь нь хувийн мал аж ахуйд, 2 хувь нь албан байгууллага, аж ахуйн нэгжийн туслах аж ахуйд хамрагдаж байна. Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй бөгөөд хөдөлмөрийн насны нийт хүний 70 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Суманд огт малгүй 15 өрх, 10-200 хүртэлх толгой малтай 200 өрх, 201-500 малтай 170 өрх, 501-1000 хүртэлх малтай 79 өрх байна. Харин 1000 дээш малтай өрх 16 байгаа бөгөөд хамгийн олон малтай нь 4-р багийн иргэн Д.Зэнээ 3700 малаар бусдыгаа манлайлж байна.
Сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 18 , 19-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.