Дөрвөд Монгол өөртөө засах хошуу (монгол: ᠳᠥᠷᠪᠡᠳ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠬᠤᠱᠢᠭᠤ; хятад: 杜尔伯特蒙古族自治县, пиньинь: Dù ěr bó tè ménggǔ zú zìzhìxiàn) нь Хятад улсын Хармөрөн мужийн Дачин хотод харьяалагддаг Монгол үндэстэний өөртөө засах эрхтэй хошуу юм.
Хавт Хасарын 15 дахь үеийн ач Будадара Зоргол ноёны хөвгүүн Айнаха сэцэн цөхүрийн үед харьяат отогоо "Дөрвөд" гэж нэрлэж, түүний хүү Адууч дархан ноён 1624 онд Чин улсад дагаар орж зүтгэсээр 1648 онд засаг ноён, үе улиран залгамжлах хошууны бэйс хэргэмээр шагнуулж, Жиримийн чуулганд харьяалагдав. 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр тус хошууг Хармөрөн мужийн харьяанд шилжүүлэн, хятад иргэн олноор суурьшуулсан. 1956 оны 12 сарын 5-наас эхлэн Дөрвөд Монгол өөртөө засах хошуу болгон, Хармөрөн мужийн харьяанд үлдээсэн.
Дөрвөд хошуу нь 5 хот, 6 шянаас бүрдэнэ.
Нэр | Монгол бичиг | Хятад ханз | Пиньинь галиг | Засаг захиргааны код |
---|---|---|---|---|
Хот балгас | ||||
Дөрвөд балгас (Тайкан) | ᠳᠥᠷᠪᠡᠳ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ (ᠲᠠᠢ ᠺᠠᠩ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ) |
杜尔伯特镇
(泰康镇) |
Dù'ěrbótè Zhèn
(Tàikāng Zhèn) |
230624100 |
Хожуул дөхөм балгас | ᠬᠣᠵᠤᠤᠯ ᠲᠥᠬᠥᠮ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
胡吉吐莫镇 | Hújítǔmò Zhèn | 230624101 |
Яньтунтүнь балгас | ᠶᠠᠨ ᠲᠦᠩ ᠲᠦᠨ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
烟筒屯镇 | Yāntǒngtún Zhèn | 230624102 |
Талын хиаг балгас | ᠲᠠᠯᠠ ᠶᠢᠨ ᠬᠢᠶᠠᠭ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
他拉哈镇 | Tālāhā Zhèn | 230624103 |
Ляньхуаньху балгас | ᠯᠢᠶᠠᠨ ᠬᠤᠸᠠᠨ ᠬᠤ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
连环湖镇 | Liánhuánhú Zhèn | 230624104 |
Шян | ||||
Ишинь шян | ᠢ ᠰᠢᠨ ᠰᠢᠶᠠᠩ |
一心乡 | Yīxīn Xiāng | 230624200 |
Хэрстэй шян | ᠬᠡᠷᠡᠰᠦᠲᠠᠢ ᠰᠢᠶᠠᠩ |
克尔台乡 | Kè'ěrtái Xiāng | 230624201 |
Оройн шивээ шян | ᠣᠷᠣᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠪᠡᠭᠡ ᠰᠢᠶᠠᠩ |
敖林西伯乡 | Áolínxībó Xiāng | 230624203 |
Баянцагаан шян | ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠴᠠᠭᠠᠨ ᠰᠢᠶᠠᠩ |
巴彦查干乡 | Bāyànchágān Xiāng | 230624204 |
Дунд шинэ айл шян | ᠳᠤᠮᠳᠠ ᠰᠢᠨᠡ ᠠᠢᠯ ᠰᠢᠶᠠᠩ |
腰新乡 | Yāoxīn Xiāng | 230624205 |
Зянвань шян | ᠵᠢᠶᠠᠩ ᠸᠠᠨ ᠰᠢᠶᠠᠩ |
江湾乡 | Jiāngwān Xiāng | 230624206 |