Жинь ван (хятадаар: 晉王) хэмээх цол нь анх хятадын Цао Вэй улсын үед хэрэглэж эхэлсэн.
Жинь гэх үг нь эртний хятадын Хавар-намрын улсын үед оршиж байсан Жинь ванлигтай шууд холбогддог. Яагаад гэвэл Цинь улсын үеэс эхлээд ван цол өргөмжлөх ёсонд "Цинь 秦, Жинь 晋, Чи 齐, Чу 楚" энэ дөрөв болвоос хамгийн эрхэм дээд цол мөн гэж дурдсан байдаг. Учир нь энэ дөрөв нь хавар-намрын улсын үеийн (МЭӨ 770-503 оны хооронд) хамгийн хүчирхэг дөрвөн ванлигууд байснаас, хожмын хятад хаад өөрийн угсааны нөлөө бүхий томоохон ноёдод өгч байжээ. Энэ нь хааны ургийн вангууд дундаас тэргүүн зэргийн ванд тооцогдоно гэсэн үг юм..