Игорь Владимирович Mоргулов (1961 оны 5 дугаар сарын 4-нд ЗХУ-ын БНКазУлсын Алма-Ата хотод төрсөн) - Оросын дипломат, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд, Оросын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цолтой.
1983 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн дэргэдэх Ази Африк судлалын Дээд сургууль төгссөн.
1991 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн. ГХЯ-ын төв аппарат болон БНХАУ, АНУ болон Япон дахь ОХУ-ын ЭСЯ-нд ажиллаж байсан.
1999-2001 онд ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газрын хэлтсийн дарга.
2005-2006 онд ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын ерөнхий зөвлөх.
2006 оны 5 дугаар сараас 2009 оны 7 дугаар сар хүртэл ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх.
2009–2011 онд ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал (БНХАУ, БНАСАУ, Монгол, БНСУ-тай харилцах асуудал эрхэлдэг газар).
2011 оны 12 дугаар сарын 22-ноос ОХУ-ын Зүүн болон Өмнөд Азийн орнуудын болон Ази Номхон далайн бүс нутгийн Олон талын харилцааны (ШХАБ, БРИКС, АСЕАН зэрэг) асуудал эрхэлсэн Гадаад хэргийн орлогч сайд, Гадаад хэргийн Яамны удирдах Зөвлөлийн гишүүн.
2009 оноос хойш түүний ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хариуцаж буй асуудлууд дотор нь Монгол Улстай харилцах асуудал мөн орж байгаа.
Хятад, англи хэлтэй, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртсэн.
Эхнэр хоёр хүүхэдтэй.