Ким Вань-сонь | |
2012 он | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн нэр | 김이선 - Ким И-сонь |
Төрсөн өдөр | 1969 оны 5 сарын 16 |
Төрсөн газар | Сөүл, Өмнөд Солонгос |
Яс үндэс | солонгос үндэстэн |
Улсын иргэн | Өмнөд Солонгос (БНСУ) |
Ажил үйл | дуучин |
Дуулдаг хэл | солонгос, хятад |
Танил үе | 1986 он — өнөөдөр |
Ким Ваньсонь (сол. 김완선 – Ким Вань-сонь – Kim Wan Sun, төрсөн нэр нь Ким Исонь) — 1969 онд төрсөн, одоо 55 настай, улсдаа «Өмнөд Солонгосын Мадонна», «эмэгтэй Майкл Жексон» хэмээн зүйрлэгдэн алдаршсан дуучин юм.
KBS телевизийн эрхэлсэн шагналаас шилдэг дуучин шагналыг 5 жил (1987-1992) дараалан хүртжээ.
1990-ээд оны дундуур хятадаар дуулсан гурван цомгийг Тайваньд хэвлүүлэн борлуулж байв.
Хавайд суралцсаны дараа 2011 онд ахин нэг цомог гаргасан бөгөөд өдгөө залуу авьяастныг бэлтгэдэг компани үүсгэн ажиллуулж байна.