Баймэй хаан хэмээх Ашина Кулунбек бол Хожуу Түрэгийн хаант улсын сүүлчийн хаан юм. 744 онд Озмыш тегин хааны дараа, хаан сууринд сууж, 745 онд Тан улсын цэргийн жанжин Ван Жонсыгийн арми Түрэгийн 11 овог аймгийн цэргийн хүчийг удирдсан Апа тарханыг довтолж, бут ниргэв. Баймэй хаан баруун зүгт зугтаж явахдаа Уйгурын Кутлук Билгэ Күл хааны цэргийн хүчинд баригдан цаазлуулав. Үүгээр Хожуу Түрэгийн хаант улс мөхөж, түрэгийн хааны толгой, Кутлук Сэбэг хатан тэргүүтэй өмнөх хаадын хатад хөвүүд, ард олныг нь Тан улсын хааны ордонд тушааж, одоогийн монгол нутагт уйгурын ноёрхолыг бэхжүүлэв.
Өмнөх Озмыш тегин |
Хожуу Түрэгийн хаант улсын хаан 744-745 |
Дараах Уйгур улсын Кутлук Билгэ Күл хаан |