Лам Жыон | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн өдөр | 1974 оны 10 сарын 14 |
Улсын иргэн | Вьетнам (БННЖВУ) |
Ажил үйл | дуучин, жүжигчин |
Дуулдаг хэл | вьетнам хэл, хятад хэл |
Урсгал | поп, вьетнам поп |
Лам Жыон (вьетнамаар Lham Trường,1974 онд төрсөн) - Вьетнамын поп дуучин.
1998 онд "Tình Thôi Xót Xa" (өршөөлт хайр) гэх дууг дуулснаасаа хойш алдаршжээ. Мөн нэг бус кинонд жүжиглэсэн.
Хошимин хотод өссөн, хятад үндэстэн юм. Хуульч болгоё гэсэн эцгийнхээ хүслээс зөрж дуучин болсон. Анх 1995 онд нутгийн хятад дууны тэмцээнд орж 2-р байр эзэлж байв. 2 жилийн дараа анхны цомогоо гаргасан. Вьет хэлээр дуугаа дуулдаг.
2007 онд Вьетнамыг төлөөлж Өмнө Солонгост зохиогдсон "Азийн дууны наадам"-д оролцжээ.
2004 онд гэрлэсэн, нэг хүүхэдтэй. 2009 онд салсан. 2013 онд дахин өөр хүнтэй гэрлэжээ.