Мандах сум
ᠮᠠᠨᠳᠤᠬᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Газар нутаг | |
• Нийт | 12,660.61 км2 (4,888.29 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,536 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Мандах (ᠮᠠᠨᠳᠤᠬᠤ) нь Дорноговь аймгийн сум юм. Сумын төв нь Аймгийн төвөөс 170 км, нийслэл Улаанбаатараас 454 км зайд оршино. Мандах сум нь Төхөм, Сэрвэн Баянхошуу, Өехий, Алхан тээг, Баянхошуу гэсэн 5 багтай.
Мандах сум нь Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны загламж үе нь билээ. Түшээт хан аймгийн Ачит гүний хошуу нь 1691 оноос түүхээ эхэлж Ардын хувьгсалын үе буюу 1921 он хүртэл үе залгамжилсан 12 Засаг ноёны удирдлагыг дамжсан юм. 1924 оны 8 дугаар сард Ачит гүний хошууг Түшээт хан аймгийн Ёст гүний хошуутай нэгтгэн ХОЁР ӨЛЗИЙТ уулын хошуу гэж нэрдийсэн бөгөөд уг хошууг Богд Мандах , Манлай, Баясгалант ,Өндөршил гэсэн 4-н суманд хувааснаар Мандах сум байгууллагдсан. Ийнхүү 1924 оны 08-р сарын 01-нд Мандах сум Хийморьт хэмээх газар анхныхаан тулгын чулууг тулж, төрийн сүлд тугаа залж , тамга түшсэн түүхтэй. Анхны туг сүлдээ залсан Хийморьтоос Гүн шавагтай , Номт , Дов , Замын дэл зэрэг газарт төвлөрч явсаар 1939 ондөөдлөн дэвжихийн бэлэгдэл бодож Дөл хад буюу одоогийн Төхөмд төвлөрчээ. Тухайн үед тус сум нь 4 баг 200 гаруй өрх, 500 гаруй хүн амтай, 30-аад мянган малтай байжээ.Мөн өвөлдөө аймар хүйтэн.
Одоогийн Мандах сумын засаг дарга нь Н.Отгонбаяр, Засаг даргын тамгын газрын дарга Батсугир, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мишигдорж юм.
Тус сум нь “Онгон дагшин байгалиа дээдлэн, уул уурхайн орд газруудад түшиглэж, эрчимжсэн хөдөө өж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн, эрүүл таатай орчин, хангалуун амьдралтай иргэд бүхий жишиг сум" болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Нийт газар нутгийн хэмжээ 1266061 га.
Зориулалт | Хэмжээ
/га/ |
Нийт талбайд эзлэх хувь |
Хөдөө аж ахуйн газар | 1217623 | 96,2 |
Ойн сан бүхий газар | 32268 | 2,5 |
Усан сан бүхий газар | 1661 | 0,1 |
Тосгон, суурингийн газар | 4832 | 0,4 |
Дэд бүтцийн газар
Тусгай хэрэгцээний газар |
3334
6343 |
0,3
0,5 |
Хүн ам, өрхийн тоо
Үзүүлэлт | Сумын төвд | Хөдөөд | Нийт |
Хүн амын тоо | 410 | 1156 | 1566 |
Өрхийн тоо | 140 | 334 | 474 |
Суурин хүн ам | 1566 | ||
Хүн ам зүйн судалгаа
Үзүүлэлт | Эр | Эм | Нийт | ||
0-16 насны хүүхдийн тоо | 243 | 249 | 492 | ||
Хөдөлмөрийн насны хүний тоо | 484 | 460 | 944 | ||
Ажил эрхэлдэг хүний тоо
Оюутан суралцагч |
332 376 708
44 40 84 |
||||
Ажил эрхэлдэгүй | 79 33 112 | ||||
Ахмадын тоо | 93 | 37 | 130 | ||
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо | 29 11 40 | 558 | |||
878 |
Тус суманд “Монголын алт” ХХК, “Их говь энержи” ХХК, “ЭЙ ВЭЙ ЭКС” ХХК, “Голдон гровуз” ХХК, “KINCORA COPPER” ХХК зэрэг байгууллага уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна өөрийн сумын “Богд мандах” хоршоо, “Говь трайн” ХХК, “Мандах өлзийт” ХХК, “Монгол тарвас” ХХК, “Шувуун хад” ХХК, “Богд хайрхан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Тус сум нь жилд дундажаар орон нутгийн төсвийн орлогод 100,1 сая төгрөгний татвар төвлөрүүлдэг. Татварын нийт орлогын 4,5%-ийг аж ахуй эрхэлсэний орлого, 7,0%-ийг орлого тодорхойлох боломжгүй иргэдийн татвар, 4,3% суутгагчийн хувь хүнд олгосоны татвар, 2,5 %-ийг улсын тэмдэгтийн хураамж , 13.9%-ийг түгээмэл тархацтай ашигт малтмал, ус рашаан ашигласан татвар, лизенцийн төлбөр 67,8%-ийг тус тус эзэлдэг.
Салбар | Хэмжих нэгж | 2012 | ||
Сумын төвд | Хөдөөд | Нийт | ||
Аж үйлдвэр | Хүн | 36 | 74 | 110 |
Хөдөө аж ахуй | Хүн | 502 | 502 | |
Төрийн үйлчилгээ | Хүн | 96 | 96 | |
Нийт | Хүн | 36 | 672 | 708 |
Сумын хэмжээгээр нийт 89.8 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна.
263 малчин өрх, 37 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 63.2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутгаар Дорноговь таван толгойн шороон зам, багууд шороон замаар холбогдсон.
Сум нь нар салхины эрчим хүчээр хангагдсан.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх тоног төхөөрөмжтэй. сумын төвийн ус зөөврийн машинаар айл өрх болон албан газрын усыг зөөж түгээдэг.
Сумын айл өрх болон албан газар нь уурын зуух болон энгийн галалгаагаар дулааны асуудлыг шийдвэрлэдэг. Сумын төвд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, нийтийн ахуй үйлчилгээ, тамгын газарт нийт 8 бага оврын уурын зуух ажилладаг.
Сумын хэмжээнд 24-н айлын орон сууц, сургуулийн багш нарын орон сууц, эрүүл мэндийн төвийн албан хаагчдын орон сууц зэрэг 34-н энгийн галалгаатай орон сууцанд иргэд амьдардаг. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
1 | Сургууль | хүүхэд | 657 |
2 | Сургуулийн дотуур байр | ор | 240 |
3 | Цэцэрлэг | хүүхэд | 50 |
4 | Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ | ор | 6 |
5 | Спорт заал | тоо | 250 |
6 | Соёлын төв | тоо | 1 |
7 | Номын сан | суудал | 40 |
8 | Банк | тоо | 2 |
9 | Халуун ус | шүршүүр | 4 |