| |||||||||||||||||||
|
Марибэл Еркса Винсон-Овэн (Англи: Maribel Yerxa Vinson-Owen, 1911оны 10 сарын 12 – 1961 оны 2 сарын 15) нь Америкийн Нэгдсэн Улсын уран гулгагч, дасгалжуулагч юм. Тэрээр ганцаарчилсан болон хос гулгалтын төрлөөр өрсөлддөг байв. Эмэгтэй ганцаарчилсан гулгалтаар 9 удаа улсынхаа аварга болсон бөгөөд 1932 оны Лэйк-Плэсидийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Хос гулгалтын төрлөөр Торнтон Күүлижтэй хамт 2, Жорж Хиллийн хамт 4 удаа улсынхаа аварга болжээ.
Тэрээр Гай Овэнтэй гэрлэсэн бөгөөд хүүхдүүд нь Лоренс Овэн, Марибэл Овэн нар юм. Винсон-Овэн нь АНУ-ын уран гулгалтын эмэгтэйчүүдийн аварга болсон тоогоороо дээд амжилтыг Мишель Кваны хамтаар эзэмшдэг.
1961 онд Чехословакийн Прага хотноо болохоор товлогдсон ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцохоор багийн хамт (охин Марибэл нь тамирчнаар оролцох байсан) явж байгаад Бельгид онгоц нь осолдож, нас нөгчжээ.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter: |coauthors=
(help)