Metro Ethernet нь Бизнес эрхлэгч болон орон сууц барилга байгууламжийн хэрэглэгчид хооронд мегабит хурдаар өгөгдөл дамжуулж харилцаа холбоо тогтоох зориуалттай сүлжээ юм.Мөн өндөр түвшний дотоод сүлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабитс буюу 1 Gb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай.
Ethernet сүлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг. Метро этернэт сүлжээ нь өргөжсөөр хүн ам ихээр суурьшсан хотын бүсүүдээр үйл ажиллагаа нь нэмэгдэж байгаа.Маш олон үйлчилгээ үзүүлэгч байгууллага этернет сүлжээн дээр үндэслэн дараа үеийн сүлжээг(NGN) зохон байгуулж байна.
Хамгийн өргөн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулдаг.
Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой бөгөөд ихэвчлэн дотоод сүлжээний төв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн түвшинд хэрэглэдэг. Мөн өндөр түвшний дотоод сүлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабитс буюу 1 Gb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай. Мetro Ethernet нь зөвхөн үйлчилгээнд чиглэгдсэн загварыг зах зээлд санал болгодог.
Ethernet нь LAN технологийн хөгжүүлэлт бөгөөд broadcast болон multicast холболт ашиглан протокол дахь үйл ажиллагаагаа явуулдаг. Томоохон Ethernet сүлжээнд 2-р түвшний свитч хэрэглэх бөгөөд энэ нь хэрэглэгчдэд өгөгдөл broadcast-аар дамжин очих хил нь болж өгдөг юм. Дамжуулалтын хурд нь давтамж болон зурвасын өргөнөөс хамаарна. Секундэд хэдий олон цикл байна төдий чинээ шинэ өгөгдөл сувгаар дамжигдана. Ethernet нь Frame Relay, ATM, болон MPLS гэсэн ямар ч дохиог дамжуулдаг механизм юм. Ethernet технологийг үндсэн болон бүсийн сүлжээнд ашигласан үед үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь ATM, Frame Relay, MPLS зэрэг механизмыг ашиглана. Ethernet сүлжээ нь MAN сүлжээ төдийгүй WAN сүлжээний хооронд multicast, broadcast, стандарт unicast-аар үйл ажиллагаа явуулдаг. STP нь 2-р түвшний пакетуудыг loop үүсэхээс нь сэргийлдэг чухал ач холбогдолтой.Хүлээн авах талын сервер нь харилцагч талын эх үүсвэртэй Vlan id(шошго)-г солилцсон байх шаардлагатай. Metro Ethernet сүлжээг 1-р түвшинд цэгээс-цэгт холболтоор, 2-р түвшинд Bridge/switch-ээр, 3-р түвшинд рутер ашиглан дамжуулалт хийнэ гэж сүлжээний инженеүүд тодорхойлсон байдаг. Хэрэглэгчийн байршлын тоо харилцан адилгүй байдаг тул цэгээс-цэгт холболтоос гадна олон цэгийн холболтоор этернет сүлжээг дамжууулах нь чухал болж байна. Ихэвчлэн үйлчилгээний түвшний хэлэлцээр (SLAs) хийх хэрэгтэй байдаг.Учир нь Metro Ethernet сүлжээ нь хэрэглэгчдийн бус үйлчилгээ үзүүлэгч байгууллагын асуудлыг авч үздэг.
Этернет үйлчилгээ үзүүлэгч нь дамжууллын лан сүлжээг хамарсан үйлчилгээ(TLS),Этернет хувийн шугамын үйлчилгээ(EPL),Этернетээс интернет хоорондох үйлчилгээ,Этернет цэгээс-олон цэгийн үйлчилгээ болон идэвхгүй оптик сүлжээний үйлчилгээ(EPONs) гэх мэтийг хамарна.
Хүснэгт 1-д Интернэтээр хангагч байгууллагын санал болгож буй Ethernet-д суурилсан үйлчилгээний Метро этернет багцыг үзүүллээ.
Хүснэгт 1. Ethernet-д суурилсан үйлчилгээ
Эх сурвалж: Cisco Systems, Inc.
Хүснэгт 1-т харуулснаар Ethernet нь 1-р түвшин, 2-р түвшин, мөн дамжууллын 3-р түвшнийг ашиглаж чадна.
Этернет үйлчилгээний топологиуд нь цэгээс-цэгт холболт мөн олон цэгийн холболтоороо хоорондоо ялгаатай байх бөгөөд тухайн топологийн онцлог , нэр ,төрөл ,цаашдын харилцагч ,тэдгээрийн ашиглах програмуудыг тодорхой тогтоосон байдаг.
Сиско-оос Ethernet гэсэн нэршлээр илэрхийлдэг ч энэ нь метро Ethernet-тэй харьцуулахад илүү хялбар нэршил юм.
Metro Ethernet-ийг дараах байдлаар ангилж болно:
EPL үйлчилгээ нь цэгээс-цэгт холболтоор өгөгдөл дамжуулдаг үйлчилгээ юм. Metro Ethernet гэсэн нэр томъёоны хүрээнд Ethernet хувийн шугамын хэрэглэгчийн интерфэйсээр (UNI) WAN эсвэл MAN сүлжээний хэрэглэгчтэй холболт тогтоох зорилготой юм. Уламжлалт UNI холболтыг ашиглан ISDN BRI/PRI, T1 болон T3 гэсэн хувийн шугамаар цэгээс-цэгт холболт ашиглан EPL хэрэглэгчдийг Этернет сүлжээнд нэгтгэнэ.
EPL нь 1-р түвшинд, цэгээс-цэгт холболтоор дамжууллын үйлчилгээ үзүүлнэ.
Үйлчилгээ үзүүлэгч тал нь хүлээн авагч талын зай болон зурвасын өргөн магадгүй үнэ өртөгөнд тулгуурлан үйлчилгээгээ санал болгодог. 1-р түвшний хувьд битийн хурд нь бүх шугамаар 10mbps, 100mbps, 1000mbps эсвэл бүр 10,000mbps -ч байх боломжтой. Учир нь энэ үйлчилгээ нь зориулалтын дамжуулах шугамтай бөгөөд бүх төрлийн этернет пакет нь EPL үйлчилгээгээр дамжигдаж өгөгдлийн нэгж нь STP протоколын тусламжтай гүүрээр дамжина. EPL нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагынхаа этернет свичийг ашиглаж чадахгүй.Үйлчлүүлэгчийг рутер эсвэл свич, тэр ч байтугай компьютеруудын аль нэгэнтэй холбож болно.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь EPLүйлчилгээг хэрэгжүүлэхийн тулд CWDM эсвэл DWDM сүлжээгээр дамжин SONET/SDH сүлжээг сонгон авдаг.Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын сүлжээний гол аргачлал бол хэрэглэгчдийг ил тод байлгах юм.EPL нь аюул учирсан үед өгөгдлийг нөхөн сэргээх, санах ойд толин тусгалыг нь хадгалсан байх, зураг дүрслэлийг нь харуулах зэрэг бусдаас өөр онцгой ач холбогдолтой программуудтай байдаг нь ашигтай юм.
Зураг 1. Ethernet Private Line
EWS нь EPL-тэй төстэй бөгөөд цэгээс-цэгт холболттой , порт дээр суурилсан үйлчилгээ юм. Гол ялгаа нь EWS-ийн дундын төхөөрөмж нь свич байдаг бол EPL нь тийм биш юм. Газарзүйн хувьд алслагдсан LAN сүлжээг холбохын тулд ашиглаж байгаа этернет шугамын үйлчилгээ юм.Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дотоод сүлжээ нь свич функцийн үйл ажиллагаатай байдаг.Энэ нь үндсэндээ үйлчилгээ үзүүлэгч байгууллагын сүлжээ нь 2-р түвшинд туннел үүсгэн нэг шугамаар үйлчилгээгээ явуулна гэсэн үг юм.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь ихэвчлэн POP-д суурилсан этернет свичүүд, DWDM, Ethernet дээгүүр 2-р түвшний MPLS(VPLS) эсвэл 3 дахь хувилбарын туннелийн протоколын(L2TPv3) аль алийг нь ашиглаж үйлчилгээгээ үзүүлдэг. EWS-ийн гол зорилго нь хэрэглэгчдийг ил тод байлгадаг.Тиймээс Этернет пакетын BPDUs болон STP-г төгсгөлийн холболтонд зогсоох болдог.Үйлчилгээний хувьд үнэ өртөг багатай.
Зураг 2. Ethernet Wire Service
Ethernet Relay Service (ERS)
ERS нь hub-and-spoke топологийн бүтэцтэй,2-р түвшний свитч-д суурилсан, Frame relay протоколын үйлчилгээ юм. Цэгээс-Олон цэгт гэсэн холболтоор хаб ашиглан хандалтын үйлчилгээ явуулна.Олон сайтуудаас ирж хаб дээр нэгтгэгдсэн хаягуудыг Frame Relay DLCI хаяг ашиглан дахин давтагдашгүй Vlan-гийн дугаар өгч ялгаж хэрэглэнэ.Төв шугам нь хаб-аар холбогдож цэгээс-цэгт холболтоор харилцагч талын зурвасын өргөн ихтэй интерфейстэй рутерээр холбогдоно.Үйлчилгээ үзүүлэгч тал нь зурвасын өргөн болон хүлээн авагч талын алсын зайн дээр суурилж болно. Мөн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь POP-д суурилсан сүлжээний свитчүүд болон 2 ба 3-р түвшний MPLS, Frame Realy, ATM зэрэг протоколуудыг ашиглан үйлчилгээг хүргэнэ. Frame Relay эсвэл ATM ашиглаж байгаа үед Этернетээс Frame Relay(RFC 2427) болон Этернэтээс АТМ (RFC 2684) хооронд зайлшгүй харилцан холбогдох шаардлагатай.Хотын томоохон сүлжээнээс хэд хэдэн алслагдсан салбарыг холбоход зориулагдсан хэрэглэгчийн ерөнхий программ бол ERS юм.Өөрөөр хэлбэл хэд хэдэн өөр томоохон ISP-г холбох юм. Switched болон shared үйлчилгээний хувьд ERS нь Hub-and-spoke топологи ашигласнаар EPL-ээс илүү өртөг багатайгаараа давуу талтай.
Зураг 3.Ethernet Relay Service (ERS)
Ethernet Private Ring (EPR)
EPR нь Metro Ethernet сүлжээний төрөл бөгөөд үйлчилгээ үзүүлэгч талын гол сүлжээ нь SONET/SDH болон RPR/DPT оптик цагираг ашигладаг. EPR нь тусгай зориулалтын зурвасын өргөнөөр цэгээс-цэгт болон цэгээс-олон цэгт гэсэн холболтын топологийн аль алийг нь ашиглан дамжууллын үйлчилгээ явуулна.Үйлчилгээ үзүүлэгч тал нь оптик цагирагийн технологийг ашиглан зурвасын өргөнийг хүртээмжтэй байхаар хуваарилдаг.Зориулалтын зурвасын өргөний үйлчилгээний хувьд энэ нь ихэвчлэн үйлчилгээний түвшин болон зурвасын өргөнд үндэслэн баталгааждаг.Этернет холболтоор кампус цагираг үүсгэн мэдээллийн төвөөс штабын хооронд маш чухал мэдээллийг дамжуулах бөгөөд үүнийг ихэвчлэн бизнесийн томоохон компаниуд ашигладаг. EPR нь үндсэндээ олон цэгийн холболтыг ашигласан хувийн этернет лан сүлжээний үйлчилгээ юм.
EMS нь олон цэгийн холболттой, портод суурилсан үйлчилгээ юм. Ethernet Сүлжээ нь WAN болон MAN сүлжээтэй холбогдохын тулд хэд хэдэн цогцолбор сүлжээний байршил болон хэрэглэгчийн этернет сүлжээг тодорхойлох шаардлагатай болдог ба цэгээс-олон цэгийн холболтоор 802.1Q гэсэн стандартаар үйлчлүүлэгчдэд ил тод байхыгшаарддаг.Cisco-ийн 802.1Q-in Q гэсэн хэллэгийг салбарын инженерүүдхоорондоо Q-in-Q гэсэн нэр томъёогоор богиносгож ярьдаг .
Q-in-Q нь 802.1Q VLAN стандартын өргөтгөл бөгөөд LAN –суурьтай VLAN сүлжээнд ажиллаж тунель үүсгэн MAN сүлжээ рүү дамжуулалт хийдэг. Энгийнээр хэлбэл: Хэрэглэгчийн 802.1Q VLAN-ийн толгойн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч талын 802.1Q VLAN-ны толгойн мэдээллийн хэсэгт оруулж таниулдаг.
802.1Q үзүүлэлт нь үйлчилгээ үзүүлэгч талын VLAN-ийн толгойн мэдээллийг 12бит байхыг шаарддаг. Тэгэхээр энэ нь 4096 хүртэлх VLAN-ын ажиллагааг дэмжинэ. Энэ нь ерөнхийдөө худалдан авагч, эсвэл том аж ахуйн нэгжийн хувьд хангалттайбайдаг ч олон худалдан авагчтай томоохон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд хангалтгүй байгаа юм. Q-in-Q –ажиллагааг ашиглан, үйлчилгээ үзүүлэгчийн VLAN-ийн хаяг болон хэрэглэгчийн VLAN-ийн хаягийг хамтад нь хэрэглэж 4096 хүртэлх хязгаарлалтаас цааш VLAN-г үйлчилгээ үзүүлэгч тал нь ашиглаж чадна.
Энэ үйлчилгээний үндсэн шаардлага нь хэрэглэгчдэд дахин давтагдашгүй VLAN-ын дугаар өгсөн байх юм. Одоо хэрэглэгч нь хоёрдогч холболтоо хот доторх цогцолбортой хийхийг хүсэх ба энэ цогцолбор нь мөн адил VLAN-ийн дугаараа тараана. Хэрэглэгчид Vlan-ийн дугаарын мэдээллийг хүссэн учраас олон харилцагчтай үйлчилгээ үзүүлэгч нь тэдгээрийг танилцуулна. Үйлчилгээ үзүүлэгч нь голдуу Этэрнэт виртуал суваг үүсгэн POP-д суурилсан Этернэт свитчүүд эсвэл MPLS сүлжээнд хэрэглэгдэх Virtual Private Lan Service (VPLS)-г хэрэглэж байна.
Үйлчлүүлэгчийн өгөгдөл нь үйлчилгээ үзүүлэгч талд Ethernet UNI холболтоор ирдэг. Үйлчлүүлэгчийн холболтонд үйлчилгээ үзүүлэгч нь 802.1q vlan дугаарт утга онооно. Нийлүүлэгч нь үйлчлүүлэгчийн багц мэдээлэл бүрд, үйлчлүүлэгчид зориулсан vlan дугаарынмэдээллийг оруулж өгнө. Үйлчилгээ үзүүлэгч нь 802.1q стандартаар vlan дугаар оруулж мэдээллээ дамжуулахдаа Этернэт виртуал сувгаар этернэтээр хандах эрхтэй домайн нэр хэрэглэнэ. Үйлчлүүлэгчдийн өгөгдлийн эх vlan tag-ийг бүрэн бүтэн дамжуулан хүргэх болно.
Бүх төрлийн этернэт сүлжээний өгөгдлийн нэг нь BPDU юм. Энэ нь TLS механизмтай технологи юм. Мөн vlan tag хадгалалт/хийх гэж нэрлэдэг. Заримдаа виртуал LAN сүлжээнд зах зээл гэж нэрлэдэг.
Зурвасын өргөнд суурилсан сүлжээний нийтлэг шинж нь хэмжээг хязгаарлах юм. CoS болон багцалсан мэдээллийн хурд (CIR), мэдээлийн хурдны дээд хэмжээ (PIR), алдсан багцын хэмжээнүүд,ханган нийлүүлэгчид TLS үйлчилгээнүүдийн хувьд Cisco7600 ба 3550 платформуудыг хэрэглэж болдог.TLS нь хэзээд ч POP-дээр суурилсан үйлчилгээ болон этернэт дэхь SONET/SDH, RPR-н этернэт, MPLS LDP –н этернэт, IP-суурилсан RSVP-TE зэрэг гол дохиолол сигналын механизмыг авч хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Зураг 4. Ethernet Multipoint Service
ERMS нь Vlan-д суурилсан олон цэгийн үйлчилгээ бөгөөд EMS-ээс ялгаатай нь олон цэгийн болон цэгээс-цэгт үйлчилгээг үзүүлэх боломжтой. Мөн хэрэглэгчийн этернэт UNI хандалттай. Үйлчилгээ үзүүлэгчид нь ерөнхийдөө РОР-д суурилсан этернэт свитчүүд хэрэглэдэг баэнэ төрлийн үйлчилгээнд MPLS, H-VPLS хэрэглэх боломжтой.
Зураг 5. Ethernet Relay Multipoint Service
Хүснэгт 2-т Metro Ethernet үйлчилгээнүүдийн ихэнх онцлог шинжүүдийг нэгтгэн хураангуйллаа.
Тодорхойлолт | Etnernet Private Line | Ethernet Wire Service | Ethernet Relay Service | Ethernet Private Ring | Ethernet Multipoint Service | Ethernet Realy Multipoint Service | |
---|---|---|---|---|---|---|---|
Түвшин | 1 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |
Топологи | Цэгээс-цэгт холболтонд зориулагдсан | Vlan суурьтай,цэгээс-цэгт холболттой | Цэгээс олон цэгийн холболттой свитчэд сүлжээ | Цэгээс-цэгт болон олон цэгийн холболттой | Портод суурилсан,олон цэгийн холболттой | Vlan суурьтай,олон цэгийн болон цэгээс цэгт холболттой | |
Хэрэглээ | T1/E1 хувийн сүлжээ | T1/E1 түрээсийн шугам | Frame relay протокол hub-spoke | SONET/SDH нягтруулга эсвэл RPR үйлчилгээ | ATM ELANs | ~ | |
Үнэд нөлөөлөх зүйлc | Бүх шугамын хурд 10 Mbps 100 Mbps | Зурвасын өргөн, үйлчилгээний төрөл, зай | Зурвасын өргөн, үйлчилгээний төрөл, зай | Зурвасын өргөн, үйлчилгээний төрөл, зай | Зурвасын өргөн, үйлчилгээний төрөл, зай | Зурвасын өргөн, үйлчилгээний төрөл, зай | |
SLA баталганы сонголт | Хугацаа, пакетын хоцролт | CIR, PIR , пакетын хоцролт | CIR, PIR , пакетын хоцролт | Хугацаа, пакетын хоцролт | CIR, PIR , пакетын хоцролт | CIR, PIR , пакетын хоцролт | |
Нийлүүлэгчийн үндсэн үйлчилгээ | POP-д суурилсан свитчүүд, Этернэт дээгүүрх SONET/SDH, ATM, DWDM | POP-д суурилсан свитчүүд, CWDM/DWDM, Этернэт дээгүүрх L2 MPLS, L2TPv3 | POP-д суурилсан свитчүүд, Frame Relay болон ATM, L2 MPLS, L3 MPLS | Этернэт дээгүүрх SONET/SDH, Этернэт дээгүүрх RPR/DPT | POP-д суурилсан свитчүүд, H-VPLS ашиглах MPLS LDP, 802.1Q in 802.1Q | POP-д суурилсан свитчүүд, H-VPLS ашиглах MPLS LDP, 802.1Q in 802.1Q | |
Хэрэглэгчийн Vlan ил тод харагдах эсэх | Тийм | Тийм | Үгүй | Тийм | Тийм | Үгүй | |
UNI-г нягтруулсан эсэх | Үгүй | Үгүй | Тийм | Үгүй | Үгүй | Тийм, цэгээс цэгт холболт нэмэгдсэн | |
Захиалга | Үгүй | Тийм | Тийм | Үгүй | Тийм | Тийм | |
L2 PDU ил тод харагдах байдал | Тунель CDP, VTP, STP | Тунель CDP, VTP, STP | CDP, VTP, STP-г хэрэгсэхгүй байх | Тунель CDP, VTP, STP | Тунель CDP, VTP, STP | CDP, VTP, STP-г хэрэгсэхгүй байх | |
CPE-ийн нийтлэг төрөл | Рөүтер эсвэл свитч | Рөүтер эсвэл свитч | Рөүтер эсвэл 3-р түвшний свитч | Рөүтер эсвэл свитч | Рөүтер эсвэл 3-р түвшний свитч | Рөүтер эсвэл 3-р түвшний свитч | |
Үйлчилгээнд чиглэсэн програмууд | Эрхэм зорилго,Интернэтхандалт,бизнесийн хохиролыгнөхөн сэргээх,LAN сүлжээнд холбох | Орон нутгийн этернэт сүлжээ,Этернэтээс IP / VPN-рүү хандах, Этернэтээс ISP-руу хандах | Алсын салбарт холбогдо,олон газраас ISP-руу холбогдо,дотоод сүлжээ,өргөтгөсн сүлжээ | Эрхэм зорилго,Интернэтхандалт,бизнесийн хохиролыгнөхөн сэргээх,LAN сүлжээнд холбох | Хотхоны дотоод сүлжээний өргөтгөл,Этернэт WAN | Хотхоны дотоод сүлжээний өргөтгөл,Этернэт WAN, нэмэлтээр цэгээс цэгт холболт, Орон нутгийн этернэт сүлжээ,Этернэтээс IP VPN-рүү хандах, Этернэтээс ISP-руу хандах | |
Мэргэжлийн хэрэглээ | Хувийн шугаманд зориулагдсан | Свитчэд хувийн шугам | ~ | Хувийн LAN үйлчилгээнд зориулагдсан | Дамжуулалын LAN үйлчилгээ | ~ |
Нийлүүлэгчид ихэвчлэн өөрсдийн зах зээлд этернэтийн ямар төрлийн үйлчилгээ хэрэглэгчдийн хүсэл шаардлагад илүү тохирч байгааг судалгаа хийн тодорхойлж мөн өөрсдийн бизнесийн стратеги зорилгод нийцүүлсэн байдаг. Нийлүүлэгчид нь ихэвчлэн этернэт хувийн нууцлалтай сүлжээ болон Ethernet TLS, TLS-ийн ялгаатай түвшин Cos-ийг ашигладаг.
Цэгээс-цэгт холболтонд зориулалтын Этернэт хувийн сүлжээний үйлчилгээ хэрэгтэй. Зориулалтын зурвасын өргөний төхөөрөмжиндEthernet, Fast Ethernet, Gigabit Ethernet нь шаардагдах бит хурдыг хангаж чаддаг.
TLS нь ихэвчлэн өмнө тодорхойлсон EMS-тэй төстэй байдаг. Гэхдээ цэгээс-олон цэгийн холболттой ERMS-ийн онцлогийг оруулсан байж болдог. Өөрөөр хэлбэл этернэтийн Frame Relay сүлжээнд хэрэглэгчийг шилжүүлэх гэх мэт. Нийлүүлэгчид гол төлөв зай, Cos-ын хэрэгцээ, зурвасын өргөн дээр үндэслэн TLS-ийн түвшингээр ялгадаг.
Нийлүүлэгчид нь TLS CoS-ын 4н түвшинтэй байдаг. Энэ нь алт, мөнгө, хүрэл, зэс гэсэн урсгалын зэрэглэл юм. Алслагдмал өөр өөр хэрэглэгчид Q хэрэглэн дамжуулалт хийхдээ 802.1q-ийн толгойн мэдээллийн зохих талбарт Cos-ын түвшинг зааж өгөх хэрэгтэй.
Зах зээлийн хэрэгцээ шаардлагууд болох худалдааны бодлогууд , үнийн бодлогын хэрэгжүүлэлт хөрөнгө оруулагчдын ашиг, эргэлт өсөх зэрэгт нийлүүлэгчидийн бий болгож байгаа өөр нэгэн шинэ зүйл эсвэл шинэчлэгдсэн этернэт үйлчилгээнүүдийн хосолсонхүчин чармайлтууд нь худалдаачны бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох болон тэдний санал болгож байгаа метро этернэт үйлчилгээнүүдийн гүйлгээнд нөлөөлдөг.Тодорхой хугацаанд үргэлжлэх энэхүү олон түвшин дээр суурьлаж буй худалдаачны бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулах зорилгын тухайд энэ үйл явц нь урт хугацаатай байж болно. Үйлчлүүлэгчийн бүтээгдэхүүнийг шалган зөвшөөрөх, суурьлуулах, шинэчлэх, хангалтыг сайжруулах, хяналт шинжилгээ, удирдлага, нэгдсэн тооцоо гэх мэт олон үеүдийг дамждаг юм.
Нийлүүлэгчид болон операторууд нь өөр өөр төрлийн тоног төхөөрөмж сонгох бүр өөр өөр төрлийн үйлдвэрлэгчдээсолон янзын метро этернэтийн үйлчилгээнүүдийг дэмждэг тоног төхөөрөмжөөс сонголт хийх боломжтой. Тэдгээр нь портын тоо, өгөгдлийн урсгалын удирдлага, хяналт тавих шинж чанар олон түвшинт сүлжээнд суурилсан эсэх RIO ашиг зэргийг харгалзан үзнэ. Хуучин тоног төхөөрөмж нь анхан шатны үйлчилгээ үзүүлэх хэмжээний байна. Зөвхөн үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн сонгосны дараа хэрэгжүүлэлтийг төлөвлөх, шийдэл гаргах, метро этернэт үйлчилгээ үргэлжлүүлэх урьтал нөхцөл болно.
Метро этернэт нь үйлчлүүлэгчийн зурвас дахь сүлжээний интерфейсүүдийн өөр өөр төрлүүдийг танилцуулж байдаг. Нийлүүлэгчид этернэтийн 10 эсвэл 100 мигабайт хурд бүхий хүчин чадлаар зэс болон шилэн кабель интерфейс ашиглан хэрэглэгчдийг холбодог. 1 шилэн кабель нь 1000 MBps буюу 1 Gbps этернэт интерфейс юм.
DWDM SONET/SDH нь 10 гигабит этернэт интерфейсийг илүү хурдан болгох боломж олгож байгаа.
Ерөнхий харьцуулалт:
~ | Ethernet нь: | Metro Ethernet нь: |
---|---|---|
Холболт | Зэс кабель хэрэглэнэ. | Оптик кабель хэрэглэнэ. |
Хурд | 100Mbps-1Gbps | 100Mbps-10Gbps-40Gbps |
Хамрах хүрээ | бага | их |