Мөнгөнтайга хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Монгун-Тайгинский район тув. Мөңгүн-Тайга кожуун |
|
Улс | ![]() |
Орон | ![]() |
Нутгийн хуваарь | 2 суманд хуваагдана |
Хошууны төв | Мугур-Аксы суурин |
Газар нутаг | 4414 км² [1] |
Хүн ам (2013) | 5,702 хүн [2] |
![]() |
Мөнгөнтайга (Мөңгүн-Тайга) — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг. Мугур-Аксы сууринд төвлөсөн.
Мөнгөнтайга хошуу Тува орны баруун өмнөд хязгаарт 4414 км² эзлэн оршдог уулархаг нутаг. Оросын хилээр Монгол улсаас, Тувагийн хилээр Алтай орноос зааглагдана. Тува дотроо Баянтайга, Баруунхэмчиг, Өвөр хошуутай хаяа залгажээ.
Нутгийн зүүн хойд захаар Цагаан шивээтийн нуруу (3000 м давсан өндөр), баруун талаар Шапшалын нуруу бий.
Хошууны нутагт Тува орны хамгийн өндөр уул Мөнгөн тайга (3970 м) сүндэрлэн байгаа.
Мөн Мөнгөнтайга хошууны нутгаар Хиндиктиг-Холь нуур тогтож, Бөхмөрөн, Мухар, Харгуй гол урсан байдаг.
Мөнгөнтайга хошуу 2 сум болж хуваагддаг. Үүндээ 10 суурин газартай: