Мөнххаан сум

Мөнххаан сум
ᠮᠥᠩᠬᠡᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Байгуулагдсан1923 он
Газар нутаг
  Нийт7,415 км2 (2,863 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,983
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Мөнххаан сумМонгол улсын Сүхбаатар аймгийн харъяат сум.

Хан Хэнтий-Уулын аймгийн Мөнххаан уулын хошууг 1923 онд байгуулснаар тус сумын анхны голомт үүссэн гэж үздэг.

Газар зүйн хувьд тал хээрийн бүст багтдаг, далайн түвшнээс дээш 1100-1600 метрт өргөгдсөн Мөнххаан уул, Заанширээ, Улаанхад, Дэлгэрчандмань, Баянтэрэм зэрэг уулстай, Цагаан ус, Шинэ ус, Цээл, Хоолойн худаг зэрэг тал хөндийтэй. Гянт болд, төмрийн хүдэр, хар тугалга, цайр, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал, хими, барилгын түүхий эдийн баялагтай.