Наран сум
ᠨᠠᠷᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Байгуулагдсан | 1955 он |
Газар нутаг | |
• Нийт | 3,523 км2 (1,360 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 1,682 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Наран сум — Монгол улсын Сүхбаатар аймгийн харьяат сум.
Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1955 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар зарлигаар Онгон сумын 1, 6, 7, 10 дугаар баг, Дарьганга сумын 2, 10, 11 дүгээр багаас бүрдүүлэн Наран сумыг 4 хүний орон тоотой засаг захиргааны нэгжээр зохион байгуулж, сумын анхны даргаар Дугарын Түмэн ажилласан байна.
Тус сум аймгийнхаа хамгийн өмнөд хэсэгт байрладаг. 352298 га нутаг дэвсгэртэй. Хойд өргөргийн 450 08’, зүүн уртрагийн 113 41’-т орших ба нутгийн төв цэг “Хонгор” нь хойд өргөргийн 45 07’, зүүн уртрагийн 113 38’-т оршино. Далайн түвшнээс дээш 1240 метр өндөр. Урд талаараа БНХАУ-тай 85 км газраар хиллэдэг. Говь тал хээрийн бүсэд оршдог. Өндөрт өргөгдсөн ухаа гүвээт тал зонхилсон. Молцог элс, Логийн чулуу, Ажаа чулуу, Гэр чулуу, Баяндулааны агуй, Бэрхийн гуу зэрэг байгалийн сонин тогтоцтой газар нутаг элбэгтэй. Гялтгануур, занар, гиваан, шаазангийн шавар зэрэг 20 гаруй эрдэс чулуулагтай. Ноён хөндийд нүүрсний ордтой. Өлзийтбулаг. Сөдөт булаг, Хашаат булаг, Наранбулаг, Цагаанбулаг, Цагаан нуур, Холбоо нуур, Сайхан нуур, Шавартын нуур зэрэг үзэсгэлэнт гол горхи, нуур цөөрөмтэй. Хялгана, ерхөг, агь, таана, хиаг, зээргэнэ зонхилсон тал хээрийн бүсийн өвс ургамалтай. Наран сумын төв нь Хонгор. Улаанбаатараас 777 км, Баруун-Уртаас 222 км бөгөөд аймгийн төвөөсөө хамгийн их алслагдсан сумдын нэг.
Наран сум нь нийт 1660 гаруй хүн амтай ба 560 гаруй өрх айлтай.
Төрийн шагналт хүний их эмч Жодовын Моондой, Төрийн шагналт, УИХ-ын гишүүн, яруу найрагч Очирбатын Дашбалбар, Шинжлэх ухааны доктор, Оросын Шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, нэрт биологич Чүлтэмийн Дугаржав, Гавьяат холбоочин, Улсын бага хурлын орлогч Доржийн Моондой, шинжлэх ухааны доктор, Гавьяат эдийн засагч Гомбодоржийн Батхүрэл, Гавьяат багш Осорын Сумъяагарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Луузангийн Гомбосүрэн, УГЗ Мижиддоржийн Хатанбаатар, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Дарьзавын Бор нар нь Наранчуудын бахархал юм.
1955 онд сум байгуулагдсан өдрөөс эхлэн тус сумын даргаар ажиллаж байсан хүмүүсийг нэрлэвэл: