Энэ нь сансрын хөлөг хөөргөх огноогоор нарны аймгийн судалгааны үйл явдлын товч болно. Үүнд: Сарыг судлах болон Нарны аймгийг шинжилэхээр дэлхийн тойрох замаас гарсан(эсвэл хөөргөсөн боловч бүтэлгүйтсэн) бүх сансрын хөлгүүд, Дэлхийн тойрог замд гаргасан цөөн тооны онцгой сансрын хөлгүүд хамаарна. Үүнд ороогүй зүйлс: Олон зуун дамнаж үргэлжилсэн газрын дурангийн ажиглалтууд, Дэлхий тойрог замд ажиллаж буй ихэнх хиймэл дагуулууд, Нарны аймгийг судлахаас бусад зорилготой дэлхийн тойрог замыг орхин одсон сансрын судлагдахуунууд (жишээлбэл, алслагдсан галактикууд болон цацраг туяаны ажиглалтын дурангууд...) Хөөргөлтөд бүтэлгүйтсэн судлагдахуунууд, Энд дурдагдсан архив, огноонууд нь хожуу тэмдэглэгдсэн байж болно. Зарим тохиолдолд нилээд хожим анхаарал татсан байдаг (Жишээлбэл, “Voyager 2” 1977 оны 8 дугаар сарын 20нд хөөрсөн боловч 1989 он хүртэл Далай ванд хүрээгүй).