Роберт Николас Бёрнс (англи. Robert Nicholas Burns; 1956 оны 1-р сарын 28-нд АНУ-ын Нью-Йорк мужийн Буффало хотод төрсөн) америкийн дипломат. 2022 оны 4-р сараас АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд.
1978 онд Бостоны коллеж (Европын түүхээр бакалавр) төгссөн.
1980 онд Жон Хопкинсын Их сургуулийг Олон улсын харилцааны ангийг магистраар төгссөн.
Бөрнс дипломат албаа Африк, Ойрхи Дорнодоос эхлүүлсэн байна. Мавритани улсын Нуакшотт дахь АНУ-ын Элчин сайдын яаманд дадлагажигч байсан.
1983-1985 онд Египетийн Каир дахь АНУ-ын Элчин сайдын туслах ажилтан, дараа нь 1985-1987 онд Иерусалим дахь АНУ-ын Ерөнхий консулын газарт Улс төрийн асуудал эрхэлсэн ажилтан байсан.
1990-1995 онд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлд ажилласан. Тэрээр Ерөнхийлөгч Билл Клинтоны тусгай үүрэгт туслах, Орос, Украин, Евразийн асуудал эрхэлсэн ахлах захирал байжээ.
1995-1997 онуудад АНУ-ын Төрийн департаментын албан ёсны хэвлэлийн төлөөлөгч.
1997-2001 онуудад Грек дахь АНУ-ын Элчин сайд.
2001-2005 онуудад НАТО дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч.
2005-2008 онуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч.
Р.Н.Бёрнс нь Жо Байдены 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гадаад бодлогын зөвлөх байсан бөгөөд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Хиллари Клинтоны албан бус зөвлөхөөр ажиллаж байжээ.
2022 оны 4-р сараас АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдоод байна.
Тэрээр франц, араб, грек хэлтэй.
Эхнэр Элизабет бөгөөд Сара, Элизабет, Кэролайн гэдэг 3 охинтой.