Ойрадай хаан | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1415-1425 |
Хаан суусан | 1415 |
Бүтэн нэр | Ойрадай |
Өнгөрсөн огноо | 1425 |
Өмнөх | Дэлбэг хаан |
Удаах | Адай хаан |
Эцэг | тодорхойгүй |
Улс | Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Ойрадай хаан (ойрадай гэж шаажын увс ховдын түрэг сданууд) бол улс төрийн бутралын үеийн Монгол улсын хаан юм. Тэр 1415 онд Ойрад аймгийн тусламжтайгаар Дэлбэг хааныг хороож, зүүн Монголын Аругтай тайшийн цэргийн хүчийг бут ниргэж хаан суусан юм. Тэр бол Аригбөх хааны удмын хүн.
Түүний хаанчлалын жилүүдэд болсон гол үйл явдал нь Зүүн Монгол-Ойрадын дайн тулалдаан байлаа. Зүүн Монголын ноёд 1416 онд Хами-гийн зүүн тал дахь Зэлмэн ханы ойролцоо орших Бор нохойн зоо гэдэг газар Ойрадтай тулалджээ. 1422, 1423 онуудад Асудын Аругтай тайш, Хорчины Адай тайж нарын цэргийн хүчин Ойрадтай олон удаа байлдаж ялсан байдаг. Үүний дараа 1425 онд Ойрадай хаан нас барсан. Тэр бол Ойрад түмнээр төвлөрсөн хаан байжээ.
Ойрадай хааныг “Эрдэнийн товч”-ны Эсэхүтэй андуурч, үнэндээ Эсэхү (хятадаар Тайпин) нь Хэргүдийн Үгэчи хашихагийн хүү, Ойрадай нь Хиад боржигины удмын хүн юм.[1][2]
Өмнөх Дэлбэг хаан |
Монголын их Хаан 1415-1425 |
Дараах Адай хаан |