Олон улсын нийтийн тээврийн холбоо (ОУНТХ, франц. Union Internationale des Transports Publics, UITP) — дэлхийн бүх тивийн 100 гаруй орны хот, бүс нутгийн зорчигч тээврийн тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэгчид болон нийтийн тээврийн судалгааны 1900 гаруй компанийг нэгтгэсэн олон улсын томоохон ашгийн бус байгууллага юм.
Тус холбоо нь нийтийн тээврийн орчин үеийн технологийг хөгжүүлэхэд оролцож, тэдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгдөг, янз бүрийн судалгаа, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.
1885 оны 8-р сарын 17-нд үүсгэн байгуулагдсан тус холбоо нь Бельгийн Брюссель хотод төвтэй, дэлхий даяар 13 салбартай. ОУНТХ нь дэлхийн 100 гаруй орны 1900 гаруй гишүүнтэй бөгөөд тогтвортой нийтийн тээврийг дэмжиж, хэвлэн нийтлэх, төслүүдийг удирдан явуулах, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх сонирхолтой бүх хүмүүсийг нэгтгэдэг байна.